Өсвөрийн улаан загалмай
Өсвөрийн улаан загалмай
Өсвөрийн улаан загалмай
Өсвөрийн улаан загалмай
314350066_629940205406835_6873545665897207660_n
314350066_629940205406835_6873545665897207660_n
278173829_475360994198091_8309615604100775493_n
ИХ ЗАСАГ ЛИЦЕЙ СУРГУУЛИЙНХАН
ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙД
314350066_629940205406835_6873545665897207660_n
ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙ
PlayPause
previous arrow
next arrow

ТАНИЛЦУУЛГА

Хөгжлийг хөтлөх бүтээлч сэтгэлгээтэй

                                         нийгмийн ёс зүйтэй иргэнийг БИД бэлтгэнэ.

ТАНИЛЦУУЛГА____________________________

Их засаг хуулиар овоглосон төрөлх сургууль маань 20 нас хүрлээ.

Хүний амьдралын жаргалтай мөч, хүүхэд шуугисан их өргөө маань – Олон улсын “Чанарын хаан” титэмт Их Засаг олон улсын их сургуулийн дэргэд 1999 оны 9-р сарын 1-нд өндөр босго, өргөн үүдээ нээсэн түүхтэй билээ.

Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тус сургууль анх 10 багш, 150-иад сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 600-аад сурагчтай, 60 гаруй багш ажиллсагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Их засаг лицей сургуулийн захирлаар  Түүхийн шинжлэх ухааны доктор (SC.D), профессор, Монгол улсын гавьяат багш Жамбалын Цэцэгмаа ажилладаг.

Багш нарын 80% нь мэргэжлийн зөвлөх, тэргүүлэх, боловсролын магистр зэрэгтэй бөгөөд Гадаад хэлний хичээлийн 60%-ийг ОХУ, Англи, Америк, Хятад, Япон, Солонгос улсын мэргэжилтэн багш нар заадаг.

ТӨР ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН

ӨРГӨМЖЛӨЛТ ШАГНАЛУУД

  • Хүүхдийн нөхөр буяны эзэн” байгууллага
  • 2004, 2006, 2014 оны “Хүүхдэд ээлтэй сургууль”
  • Бүх ард түмний санал асуулгаар 2005 оны “ТОП дунд сургууль”
  • 2006 оны Топ 20 сургуулийн нэгээр шалгарч “Шилдэг сургууль” өргөмжлөл
  • 2015 онд Баянзүрх дүүргийн тэргүүний сургууль
  • 2015 онд “Нийгмийн хариуцлагатай байгууллага”
  • 2016 онд “Нийслэлийн тэргүүний сургууль” болж
  • 2018 онд BEST OF MONGOLIA үндэсний шалгаруулалтаар “Оны шилдэг дунд сургууль” шагналыг тус тус хүртээд байна.

МАНАЙ СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛ:

НЭГ: Хүүхэд бүрийг хөгжүүлэх шилдэг сургалтын хөтөлбөртэй:

  1. Англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай.
    1. Сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх IQ, соробан сампин, шатар, бүжгийн сургалттай
    1. Бага ангид англи хэлний GRAPESEED хөтөлбөр хэрэгждэг.
    1. 6-р ангиасаа Хятад, Япон, Солонгос, Орос хэлийг сонгон судалдаг
    1. Гадаад хэлний хичээлийн 60%-ийг ОХУ, Англи, Америк, Хятад, Япон, Солонгос улсын мэргэжилтэн багш нар заадаг.
    1. 10-р ангиас математик, англи хэл, хими, биологи, физик,нийгэм, газар зүйн хичээлийг сонгон гүнзгийрүүлж судалдаг
    1. Ахлах ангид нийгмийн ухааны хичээлийг лекцээр орж, оюутан болоход нь бэлтгэдэг
    1. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, дэмжих хөгжим, бүжиг, сагс, зураг зэрэг 22 төрлийн албан бус сургалтанд үнэгүй хамрагддаг
    1. Нэг ангид 15-22 сурагчтай, гадаад хэлний хичээлийг групээр ордог
    1. Мэргэжлийн зэрэгтэй чадварлаг, туршлагатай багш нар хичээл заадаг

ХОЁР. Хүүхдэд ээлтэй, таатай сургалтын орчинтой:

  1. Сургалтын орчин үеийн шаардлагад нийцсэн анги танхим бүхий хичээлийн 2 байртай
  2. Туршилт судалгаа явуулах боломжтой физик, хими, биологи, мэдээллийн технологийн лабораториуд, технологи, гадаад хэл, уран зохиол, математикийн кабинетуудтай
  3. Орчин үеийн шаардлагад нийцсэн бүжгийн болон биеийн тамирын зал, кинотеатр, соёлын төв, алжаал тайлах өрөөтэй
  4. Хүүхэд бүр өөрийн хувцасны шүүгээтэй, сургуулийн автобустай.
  5. Бага ангийн сурагчдад зориулсан өдөр өнжүүлэх бүлэгтэй
  6. Тоглоомын өрөө, уншлагын заал бүхий бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан номын сантэй
  7. Суралцсан хугацаанаас хамаарсан болон нэг айлын хүүхдийн зэрэг сургалтын төлбөрийн олон хөнгөлөлтүүдтэй
  8. Мэргэжлийн багшийн тусламжтайгаар сургууль дээрээ гэрийн даалгавраа хийдэг.
  9. ОХ-ны Буриад улсын I лицей сургуультай сурагч солилцооны хөтөлбөр, Япон, Солонгос оронтой танилцах соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг.
  10. Их засаг лицей сургуулийн төгсөгч нь Их засаг олон улсын их сургуульд хүссэн мэргэжлээрээ хөнгөлөлттэй суралцах боломжтой

БИД:

  • Бага ангийн монгол хэлний “Тэмүүжин” болон хүн байгаль, хүн нийгэм хичээлийн нийслэлийн олимпиадыг зохион байгуулдаг.
    • Эсээ бичлэг, гар урлалын олон улсын “Миний мэдэх Чингис хаан” сэдэвт эчнээ олимпиадыг зохион байгуулдаг.
    • Музейн хичээлийг 5 жил дараалан зааж, 4 сургагч багштай болж нийслэлийн хэмжээнд туршлагаа түгээн дэлгэрүүлж байна.

ИХ ЗАСАГ ЛИЦЕЙ СУРГУУЛЬД СУРАЛЦСАН СУРАГЧ БҮР:

  • Үндэсний түүх соёлоо дээдэлдэг, эх оронч үзэлтэй иргэн болно.
  • Аливаад тууштай ханддаг үнэнч шударга хүн  болж төлөвшинө.
  • Аав, ээж, ахан дүүс, анд нөхдөдөө хүндэтгэлтэй ханддаг хүнлэг энэрэнгүй хүмүүн болно.
  • Гадаад хэлний мэдлэг чадвартай, харилцааны өндөр соёлтой болно.
  • Эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэж, амьдралаа зөв зохион байгуулж сурна.