2017 ОН

2017 онд гаргасан манай сургуулийн анги хамт олон, багш сурагчдын бахдам амжилтаас онцлох 10 үйл явдлыг нэрлэбэл:

  1. 1. 2017 оны ЭЕШ-ын дүнгээр Их Засаг Лицей сургуулийн төгсөгчид монгол хэл, англи хэл, физик, орос хэлний хичээлээр Улс, нийслэлийн дундажаас, монгол хэл, физик, орос хэлний хичээлээр дүүргийн дунджаас дээгүүр амжилт үзүүлж, 2017 онд өмнөх оныхоос физик, орос хэлний хичээлийн дундаж хэмжээст оноо 48,7 /физик/,  61,25 /орос хэл/-аар өссөн.
  2. 2. 2017 онд олон улсын математикийн Кенгуру олимпиадаас алтан медаль хүртсэн 4а ангийн сурагч У.Мишээл, мөнгөн медаль хүртсэн 7а ангийн сурагч Ш.Цэнгүүн, орос хэлний улсын олимпиадын тусгай байрын шагналт 12а ангийн сурагч Цолмон, нийслэлийн математикийн олимпиадын хүрэл медальт 8а ангийн сурагч С.Чинбаатар, Хэл иргэншлийн дээд сургуулийн нэрэмжит нийслэлийн англи хэлний олимпиадын хүрэл медальт 11а ангийн сурагч С.Хонгорзул, Карл Попперийн мэтгэлцээний олон улсын “Найрамдал” тэмцээний 4-р байрын шагналт 12б ангийн сурагч Б.Цэцэгсүрэн нарын 30 гаруй сурагч нийт  10 алт, 21 мөнгө, 32 хүрэл медаль хүртэн 36 сурагч тусгай байр эзэлсэн амжилтыг гаргалаа.
  3. 3. Хүүхэд хөгжлийн Тояа академитай гэрээ байгуулан цээжлэх, цээжээр бодох, анхаарал төвлөрүүлэх, уужуу тайвуу сэтгэх зэрэг чадварыг дээшлүүлэн сайжруулахад асар их нөлөө үзүүлдэг соробан сампингийн сургалтыг 1-5-р ангид 3 дахь жилдээ амжилттай хичээллүүлж байна.
  4. 4. Малайз улсын Куала Лумпурхотод зохиогдсон чээж тоолол, соробан сампингийн олон улсын аварга шалгаруулах 22 дахь тэмцээнээс 5б ангийн сурагч Х.Хүслэнбаяр алтан цом, 5а ангийн  сурагч Б.Золжаргал мөнгөн цом, 5а ангийн сурагч Г.Гандөл хүрэл цом хүртлээ.
  5. 5. 10а ангийн сурагч Ц.Уянсэтгэл Азийн аварга шалгаруулах уран гимнастикийн тэмцээний тусгай байр, 7а ангийн сурагч С.Энхчимэг Өвөр Монголын Телевизийн шилдэг хөтлөгч хүүхэд шалгаруулах тэмцээний алтан медаль, 12б ангийн сурагч О.Хулан “Алтан цом” улсын уралдааны алтан медаль хүртэж урлаг, спортын олон улс, улс, нийслэл, дүүргийн болон нэрэмжит уралдаануудаас нийт 10 алт, 6 мөнгө, 13 хүрэл медаль, 7 сурагч тусгай байрын шагнал хүртлээ.
  6. 6. ОХ-ны Буриад улсын I лицей сургуультай сурагч солилцоо хөтөлбөрийг 10 дахь жилдээ  хэрэгжүүлж байгаа бөгөөд Буриад улсын I лицей сургууль, УБ хотын 1-р дунд сургууль, ИЗЛС-ийн спортын нөхөрсөг тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгууллаа.
  7. 7. ИЗЛС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Цэцэгмаа Монгол улсын гавьяат багш болж, багш А.БатОтгон Боловсролын тэргүүний ажилтан, Г.Цэвэлмаа, Д.Эрдэнэчулуун, Б.Оюунцэцэг нар БСШУС-ын яамны Хүндэт жуух бичгээр, багш М.Болорчулуун, Н.Дэлгэрмаа нар НБГ-ын “Арга зүйч багш” цол тэмдгээр тус тус шагнууллаа.
  8. 8. Залуу багш Б.Уранчимэг, Д.Ариунчимэг, Б.Болормаа нар ОХБуриад улсад 7 сарын 19-24-нд зохион байгуулагдсан 8 орны залуучуудын Олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо.
  9. 9. Олон улсын “Найрамдал” цогцолборт 7 сарын 27-оос 8 сарын 2-нд болсон Ази Номхон Далайн 31 дэх Жембори майхант чуулгад  нийт 40 орны 2000 скаутууд оролцсоны дотор манай сургуулийн Ариунчимэг багштай 8а ангийн Скаутын бүлэг /10 сурагч/ амжилттай оролцлоо.
  10. 10. ИЗЛС дээр Өсвөрийн Улаан загалмайн бүлэг байгуулан 29 сурагч гишүүнээр элсэн, 1,2 сая төгрөгөөр улаан загалмайн кабинет байгуулж, сурагчдад зориулан сургалт, сурталчилгааны болон 76 ширхэг 380,000 төгрөгний бэлэг хандив цуглуулсан зэрэг хүмүүнлэгийн 6 ажлыг амжилттай зохион байгуулаад байна.
  11. 11. 2017 онд ахлах ангиуд өөрийн хичээлийн байртай болж, манай сургууль нэг ээлжинд хичээллэх болсноор сурагч нэг бүрийг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлэн нийт 210 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалт, тохижилт, засвар үйлчилгээний ажил хийсэн зэрэг үйл явдлуудыг Нийслэлийн тэргүүний Их Засаг лицей сургуулийн 2017 оны онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Манай сургуулийн уламжлалт “Сүлд модоо А дүнгээр чимье” оноот уралдаанд сурагчид маань идэвхтэй оролцож, энэ нэг сарын хугацаанд 14526 ширхэг А дүнгээр сүлд модоо чимж, аав ээж, багш нараа баярлууллаа.  Ангиараа хамгийн олон А дүн авсан Л.Отгонсүрэн багштай 6а анги-1122А, Б.Бурмаа багштай 7а анги-1111А, О.Хэрлэн багштай 9б анги-992А авсан байна. Баяр хүргэе. Мөн хамгийн олон А дүн авсан 9б Дүүрэнсаран, 7б Энхжин, 6а Ариунболд зэрэг сурагчиддаа баяр хүргэе.

Уламжлалт “Шилдэг анги” шалгаруулах оноот уралдаанд: А.Даваа багштай, Б.Ананд даргатай 3а анги, Б.Бурмаа багштай, Б.Намуун даргатай 7а анги, Б.Туяа багштай, Б.Цэцэгсүрэн даргатай 12б ангиуд  шалгарлаа. Баяр хүргэе.