Oн цагийн хэлхээс

Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Их засаг лицей сургууль нь 1999 онд Чингис хааны нэрэмжит Их засаг их сургуулийн дэргэд байгуулагдсан.

Их Засаг лицей сургуулийн захирлаар түүхийн ухааны доктор, ОХ-ны Буриад улсын гавъяат Ж.Цэцэгмаа ажилладаг.

  • Багш нарын бүрэлдэхүүнд гавъяат багш 1, Буриад Улсын гавъяат багш 1, доктор профессор 1,  дэд профессор 1, АБТА 9, зөвлөх, тэргүүлэх, магистр зэрэгтэй багш нар 80%-ийг эзэлдэг.
  • Гадаад хэлний хичээлийн 60%  Оросын Холбооны Буриад улс, Англи, Хятад, Япон, Солонгос улсын мэргэжилтэн багш нар заадаг.
  • Нийслэлийн засаг даргын 1999 оны 8-р сарын 20-ны өдрийн А/171 тоот захирамжаар байгуулагдсан . Өөрийн эзэмшлийн 300 хүүхдийн хичин чадалтай 3 давхар хичээлийн байранд 1-10-р ангийн 150 сурагчдад 10 багштай сургалт хүмүүжлийн ажил явагдаж эхэлсэн .
  • Математик , Англи ,Орос хэлний гүнзгийрүүлсэн , Хятад ,Герман , Япон хэлний төрөлжсөн сургалт явуулсан.
  • 12.10-нд сургуулиараа анх удаа ОУ-ын хүүхдийн “Найрамдал зусланд амарсан.
  • Бага нагийн багш Б.Туяа Баянзүрх дүүргийн Математикийн багш нарын олимпиадын мөнгөн медалийн эзэн болсон.
  • Баянзүрх дүүргийн Биологийн олимпиадын тэргүүн байр , тусгай байрын өргөмжлөл хүртэв.
  • Баянзүрх дүүргийн Англи хэлний олимпиадын 1,2,3-р байрын шагнал хүртэв.
  • Баянзүрх дүүргийн Орс хэлний олимпиадын 2,3-р байрын шагнал хүртсэн
  • “Хүрэл тулга “ улсын уралдааны тэргүүн байрын эзэн тодорсон.
  • Баянзүрх дүүргийн Физикийн олимпиадын хүрэл медаль хүртсэн.
  • Баянзүрх дүүргийн Монгол хэлний олимпиадын хүрэл медаль, тусгай байрын шагнал хүртсэн
  • Өсвөр үеийн “Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах “ тэмцээнээс мөнгө , хүрэл медаль хүртэв.