2016 ОН

2016 онд гаргасан манай сургуулийн анги хамт олон, багш сурагчдын бахдам амжилтаас онцлох 10 үйл явдлыг нэрлэбэл:

  1. 1. Баянзүрх дүүргийн тэргүүний Их засаг лицей сургууль 2015-2016 оны хичээлийн жилийн ажлын амжилтаараа Нийслэлийн тэргүүний сургуулиар шалгарлаа,
  2. 2. Монголын маркетинг менежментийн хүрээлэнгийн санаачлагаар 2008 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа, Монголын бизнесийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Гранд экспо-2016” төслийн боловсролын салбарын Гранпри шагналын эзэн, шилдэг сургуулиар Их засаг лицей сургууль шалгарлаа.
  3. 3. 2016 онд олон улсын математикийн Кенгуру олимпиад болон бусад уралдаан тэмцээнээс тус сургуулийн 6а ангийн сурагч С.Энхчимэг нарын  7 сурагч  алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн, улс, нийслэл, дүүргийн олимпиад, уралдаан тэмцээнээс 9а ангийн сурагч Ж.Сүхбат, 10а ангийн сурагч С.Алтанзул, М.Мөнхбат, 11б ангийн сурагч Б.Цэнд, 12в ангийн сурагч О.Маргад зэрэг 20 гаруй сурагч алт, мөнгө, хүрэл медаль, хүртсэн амжилтуудыг гаргаж нийт  81 алт, 34 мөнгө, 39 хүрэл медаль хүртэн 133 сурагч тусгай байр эзэлсэн амжилтыг гаргасан.
  4. 4. “Алтан цом” улсын уралдаанд манай сургууль 9 жил дараалан амжилттай оролцож, энэ жил оролцсон 18 сурагчаас, 5 сурагч алт, 3 сурагч мөнгө, 4 сурагч хүрэл медаль, 6 сурагч тусгай байрын шагнал хүртэн Их засаг лицей сургууль “Шилдэг сургууль” цомын эзэн боллоо.
  5. 5. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод зохиогдсон чээж тоолол, сампингийн олон улсын аварга шалгаруулах тэмцээнээс ИЗЛС-ийн 4 сурагч амжилттай оролцож 4а ангийн Б.Золжаргал дунд түвшинд хүрэл цом, 4б ангийн  Б.Мөнх-Очир анхан шатны түвшинд мөнгөн цом, 6а ангийн Б.Ширчин, Х.Сувд нар хүрэл цом хүртсэн.
  6. 6. Мөн Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохиогдсон Уран сайхны гимнастикийн олон улсын аварга шалгаруулах тэмцээнд 9а ангийн сурагч Б.Уянсэтгэл амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн.
  7. 7. Орос хэлний багш Д.Алтанцэцэг Нийслэлийн багш нарын олимпиадаас мөнгөн медаль, Нийгмийн багш Г.Цэвэлмаа БЗД-ийн багш нарын илтгэлийн уралдаанаас 3-р байр эзэлсэн.
  8. 8. ИЗЛС нь Уран зургийн урлантай болж, дугуйлангийн 80 гаруй сурагчид маань өөрсдийн 200 гаруй бүтээлээр анх удаа “Төсөөлөл” уран зургийн үзэсгэлэнг гаргасан
  9. 9. ОХ-ны Буриад улсын I лицей сургуультай сурагч солилцоо хөтөлбөрийг 7 хоногийн  хугацаатай хэрэгжүүлж 2 багш 10 сурагчийг хамруулсан. Мөн ажил үйлсээрээ тэргүүний 14 багшийг ОХБуриад улсад аялуулсан.
  10. 10. 2016 онд математик, газарзүй, нийгмийн ухаан, бага ангийн 9 танхимыг шинэчлэн тохижуулж Нийслэлийн Боловсролын Газрын кабинетийн гэрчилгээ авч нийт 210 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалт, тохижилт, засвар үйлчилгээний ажил хийсэн зэрэг үйл явдлуудыг Их Засаг лицей сургуулийн 2016 оны онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Манай сургуулийн уламжлалт “Сүлд модоо А дүнгээр чимье” оноот уралдаанд сурагчид маань идэвхтэй оролцож, энэ сарын хугацаанд 14021 ширхэг А дүнгээр сүлд модоо чимж, аав ээж, багш нараа баярлууллаа.  Ангиараа хамгийн олон А дүн авсан Шилдэг ангиар:

  1. Б.Оюунцэцэг багштай, Б.МаргадЭрдэнэ даргатай 3б анги
  2. Б.Бурмаа багштай, Н.Намуун даргатай 6а анги
  3. Ш.Байгаль багштай, Э.ЦогтЭрдэнэ даргатай 10а анги нар шалгарлаа.