Их засаг лицей сургуулийн сүлд дуу
Үг: Н.Учрал    Ая: Б.Батмөнх

“Хонх цангинана”

Эрдэм номыг сураарай гэж
Энх тунх амьдраарай гэж
Их засаг ариун сургаалиа
Үүрд мөнх бишир гэж

Хонх цангинана
Хонх цангинана

Алдар цуугаа дуурсгаарай гэж
Алтан дэлхийд мөнхрөөрэй гэж
Ачтай олон сайхан хүмүүсийг
Үүрдийн үүрд дээдэл гэж

Хонх цангинана
Хонх цангинана

Үлгэрийн сайхныг мэдрээрэй гэж
Үргэлж инээж байгаарай гэж
Өвөг дээдсийн нандин үгсийг
Өнө мөнх хүндэл гэж

Хонх цангинана
Хонх цангинана[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/3″][/vc_column][/vc_row]