2022 Он

НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ИХ ЗАСАГ ЛИЦЕЙ СУРГУУЛИЙН

2022 ОНЫ ОНЦЛОХ 10 АМЖИЛТ:

  1. 1. 2022 оны ЭЕШ-ын дүнгээр Их Засаг Лицей сургуулийн төгсөгчид монгол хэл, англи хэл, математик, монголын түүх, орос хэлний хичээлээр Улсын дундажаас дээгүүр амжилт үзүүлж, өмнөх оныхоос монгол хэл, англи хэл, математик, орос хэлний хичээлийн дундаж хэмжээст оноо +97-оос +216 оноогоор өссөн сайхан амжилтыг үзүүллээ.
  2. 2. 2022 онд 12-р ангийг 42 сурагч төгссөнөөс Орос хэлний Улсын 25 дахь олимпиадад шалгаран ОХУ-д тэтгэлэгээр суралцах эрх авсан 12а ангийн сурагч Б.Анирлин, Солонгос хэлний 81 дэх удаагийн ТОПИК-ийн шалгалтанд 5-р түвшинд тэнцэж, БНСУ-ын их дээд сургуулиудад 100% тэтгэлэгтэй суралцах эрх авсан 12б ангийн сурагч С.Мишээл зэрэг 9 сурагч гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиудад шууд элсэн  суралцлаа.
  3. 3. “ENRICHMENT-III” хөтөлбөрийн финалын шатанд тунаж, үндэсний ТОП-36 багшийн нэгээр шалгарсан Б.Бурмаа, Д.Ариунчимэг зэрэг англи хэлний багш нарын хичээл зүтгэлийн үр дүнд, Их засаг лицей сургууль дэлхийн 130 орны 7500 гаруй нэр хүндтэй их сургууль, коллежид элсэх гол шалгуур болсон TOEFL шалгалтыг авах эрхтэй сургууль болж, 4 багш TESOL буюу олон улсын зэрэгтэй багш боллоо.
  4. 4. Их засаг лицей сургууль 8 дахь жилдээ Грийпсийд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 2022 оны 5-р сард 4-5-р ангийн сурагчид англи хэлний TOEFL PRIMARY шалгалтыг 100% амжилттай өгч, англи хэлээр унших сонсох чадварын шалгалтанд 109 онооноос 109 оноо авсан бахдам амжилт гаргалаа.
  5. 5. “Royal Nation-2022” Англи хэлний улсын олимпиадад тусгай байрын шагналт 12а ангийн сурагч Б.Буянбадрах,  Глобал иннова сургуулийн нэрэмжит математикийн “Global speed-2022” нээлттэй олимпиадын хүрэл медальт 11а ангийн сурагч Ш.Цэнгүүн, Мазаалай-2022 олимпиадад тэргүүн байр эзлэн МАЗААЛАЙ МЕДАЛИОН”-ы эзэн болсон 4в ангийн сурагч Г.ЭРХЭН зэрэг амжилтын эзэд түүчээлэн Кенгуру-2022 цахим сорилго, Санкт-Петербургийн улсын их сургуулийн Орос хэлний олон улсын III онлайн олимпиадуудад Их засаг лицей сургуулийн сурагчид амжилттай оролцож улс, нийслэл, дүүргийн болон нэрэмжит олимпиадуудаас нийт 5 алт, 3 мөнгө, 9 хүрэл медаль хүртэн 11 сурагч тусгай байр эзэлсэн амжилтыг гаргалаа.  
  6.  6. Их засаг лицей сургуулийн 2018 оны 12А ангийн төгсөгч Алтанхүүгийн Төгөлдөр, Шидокан Каратэгийн Дэлхийн аварга болж, Их засаг лицей, Тэрэлж боардинг дунд сургуулиуд болон Их засаг МСҮТ-ийн сурагчдын дунд Үе тэнгийнхэн 3*3 сагсан бөмбөгийн тэмцээнийг санаачлан зохион байгуулж, “Хөлөгт тоглоом” клубын нэрэмжит Баянзүрх дүүргийн Өсвөрийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнд 18 сургуулийн 200 гаруй тамирчид оролцсоноос Их засаг лицей сургуулийнхан, БАГААРАА III БАЙР эзлэн урлаг, спортын олон улс, улс, нийслэл, дүүргийн болон нэрэмжит уралдаануудаас нийт 3 алт,4 мөнгө, 6 хүрэл медаль, 3 сурагч тусгай байрын шагнал хүртлээ.
  7.  7. 1999 онд байгуулагдаж байсан манай сургууль 24 дэх хичээлийн жилээ амжилттай эхлүүлж, өнгөрсөн хугацаанд 2000 гаруй суралцагсдад бүрэн дунд боловсрол олгосон бөгөөд 2022 оны 04 сарын 30-ны өдөр Их засаг лицей сургуулийн Төгсөгчдийн холбоо байгуулагдаж, 2007 оны 10а ангийн төгсөгч А.Од-Эрдэнэ тэргүүнээр сонгогдлоо.
  8. 8. Их засаг лицей сургуулийн Төгсөгчдийн холбоо, Их засаг боловсрол соёл урлагийн сургууль, хүүхэд залуучуудын уран бүтээлийн Хангарьд нэгдэлтэй хамтран ажиллаж, сурагчдад “Аймаар том шал”, “Манай сургуулийнхан”, “Муурын байшин”, “Хайрлахын учир” жүжиг үзүүлэх ажлыг зохион байгуулж, сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор 2021-2022 оны хичээлийн жилд Хүүхэлдэйн урлалын дугуйланг шинээр нээн хичээллүүлж, ахлах ангид физик, хими, биологи, газар зүйн хичээлийг интеграцчлан анх удаа ЭКО ХИЧЭЭЛ зохион байгууллаа.
  9. 9. 2022 онд сурагчдын сурах, амрах эрүүл аюулгүй таатай орчин нөхцлийг бүрдүүлэн бага ангийн сурагчдын Үдийн хоолыг өөрчлөн шинэчилж, сургуулийн гадна фасад, усны хаялгыг бүрэн засварлаж, 3х3 сагсан бөмбөгийн талбайг шинээр байгуулан өдөр өнжүүлэх бүлгийг бие даасан байртай болгож, сургуулийн орчинд сурагчдыг зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос хамгаалах, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажилд сурагчдын эцэг эхийг татан оролцуулж 2022-2023 оны хичээлийн жилд эцэг эхийн эргүүл SCHOOL POLICE эргүүлийг амжилттай ажиллуулан Сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчтэй боллоо.
  10. 10. 2022 онд сургалтын менежер Т.Амар, математикийн багш Б.Туяа нар “Алтан гадас” одон хүртэж, англи хэлний багш Д.Ариунчимэг “Англи хэлний эх сэдвийн ойролцоо утгат үгсийн дүрмийн тайлбар толь” нэрт хамтарсан бүтээлээ хэвлүүлэн БШУЯ-ы жуух бичгээр Н.Дэлгэрмаа, НБГ-ын Багшийн алдар тэмдгээр Д.Ариунчимэг, О.Хэрлэн, Ахлах багш тэмдгээр С.Сумьяасүрэн, М.Түвшинжаргал, Арга зүйч багш тэмдгээр Б.Энхцацрал, Э.Батдулам, Б.Цэндбаяр багш нар шагнагдсан зэрэг бахдам амжилтуудыг Их засаг лицей сургуулийн 2022 оны ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДЛААР НЭРЛЭЖ БАЙНА.

Манай сургуулийн уламжлалт “Сүлд модоо ОНЦ дүнгээр чимье” оноот уралдаанд сурагчид маань идэвхтэй оролцож, энэ нэг сарын хугацаанд 19909 ширхэг ОНЦ дүнгээр сүлд модоо чимж, аав ээж, багш нараа баярлууллаа.  Үүнээс:

Ангиараа хамгийн олон А дүн авсан:
А.Хишигээ багштай, ……………… даргатай  2Б анги-1095 онц,  
Б.Цэндбаяр багштай, ………………. даргатай  3Б анги-845 онц,  
М.Саранзаяа багштай, ………………….. даргатай  5Б анги-805 онц,  
М.Болорчулуун багштай, Х.Марал даргатай  10А анги-1835 онц,  
Ж.Дариймаа багштай, ………………….. даргатай  12А анги-1541 онц
А.Туул багштай, ……………………… даргатай  6Б анги-1223 онц дүн  авсан байна.
Мөн хамгийн олон А дүн авсан: 
2Б Г.Ариунномч, 3А Б.Улсболд, 4в Л.ТөгсЯлгуун
177 онц дүн авсан 11А ангийн сурагч Б.Гэрэлчимэг 
138 онц дүн авсан 12Б ангийн сурагч Б.Дөлгөөнмөрөн 
120 онц дүн авсан 10Б ангийн сурагч Г.МөнхОд  зэрэг шилдэг тэргүүний онц сурлагатан сурагчдадаа халуун баяр хүргэе.
Уламжлалт “Шилдэг анги” шалгаруулах оноот уралдаанд:
Б.Энхбаяр багштай, …………………….. даргатай 1б анги,
Б.Энхцацрал багштай, …………………… даргатай 9б анги,
Ж.Дариймаа багштай, ……………………. даргатай 12а ангиуд  шалгарлаа. Баяр хүргэе.