2018 ОН

2018 онд гаргасан манай сургуулийн анги хамт олон, багш сурагчдын бахдам амжилтаас онцлох 10 үйл явдлыг нэрлэвэл

  1. 1. 2018 оны ЭЕШ-ын дүнгээр Их Засаг Лицей сургуулийн төгсөгчид монгол хэл бичиг, нийгэм, англи хэл, хими, биологи, Монголын түүхийн хичээлээр Улс, нийслэл, дүүргийн дундажаас өндөр дүнтэй шалгагдаж, 2018 онд өмнөх оныхоос монгол хэл бичиг, англи хэл, нийгэм, хими, биологи,  хэлний хичээлийн дундаж хэмжээст оноо 20-86 оноогоор өссөн сайхан амжилтыг үзүүллээ.
  2. 2. 2018 онд олон улсын математикийн Кенгуру олимпиадаас 3б ангийн сурагч Б.Азжаргал,4а ангийн сурагч Б.БатЭрдэнэ, 7а ангийн сурагч Ш.Цэнгүүн нар алтан медаль 1-р зэргийн диплом хүртэж, нийт  3 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль авч 25 сурагч тусгай байр эзлэн 2, 3-р зэргийн диплом хүртлээ.
  3. 3. ОХУ-ын Смоленск мужийн Боловсрол шинжлэх ухааны газраас зохион байгуулдаг, алсын зайн олон улсын  “Инфо-урок”  олимпиадад манай сургуулийн сурагч орос хэл, англи хэл, биологи, математикийн хичээлээр оролцож, 5 сурагч 3-р байр эзлэлээ. Энэхүү олимпиадад 2 дахь жилдээ манай сурагчид амжилттай оролцож байна.
  4. 4. Нийслэл, дүүргийн болон нэрэмжит олимпиадаас 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн 8б ангийн сурагч Б.Анужин, 2 хүрэл медаль хүртэж, 2 тусгай байр эзэлсэн, сургуулийн шатрын аварга 5а ангийн сурагч Б.Буянбат нарын 30 гаруй сурагчид улс, нийслэл, дүүргийн болон нэрэмжит олимпиадуудаас нийт 7 алт, 9 мөнгө, 11 хүрэл медаль хүртэн 17 сурагч тусгай байр эзэлсэн амжилтыг гаргалаа.
  5. 5. Б.Эрдэнэбаяр багштай, Б.Цэцэгсүрэн ахлагчтай ахлах ангийн сурагчид Монголын математикийн багш нарын академи, Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030 ба хуванцар хог хаягдал” сэдэвт математик статистик загварчлалын улсын анхдугаар уралдаанд амжилттай оролцож тусгай байр эзэллээ.
  6. 6. 2018 онд Япон улсад зохион байгуулагдсан өсвөрийн аврага шалгаруулах жудо бөхийн тэмцээний алтан цомын эзэн 11а ангийн сурагч Ж.Сүхбат, “Алтан цом 2018” улсын уралдааны алтан медальт 12а ангийн сурагч Б.Нарантуяа, Монгол туургатан бүжгийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, богино хэмжээний киноны “Дува”  наадмын Шилдэг эмэгтэй дүрийн шагналт 8а ангийн сурагч Б.Агиймаа зэрэг олон сурагчид урлаг, спортын олон улс, улс, нийслэл, дүүргийн болон нэрэмжит уралдаануудаас нийт 9 алт, 9 мөнгө, 7 хүрэл медаль, 3 сурагч тусгай байрын шагнал хүртлээ.
  7. 7. ОХ-ны Буриад улсын I лицей сургуультай 11 дэхь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй сурагч солилцооны хөтөлбөрөө өргөжүүлэн манайИЗЛС-ийн сурагчид Буриад улсын “Туяа” зусланд амардаг боллоо. 2018 онд 8 сурагч 21 хоног амарч, орос хэлний мэдлэг чадвараа дээшлүүлэн оросын ёс заншил амьдрал ахуйтай танилцаад ирлээ.
  8. 8. Солонгос, Япон орноор танилцах аялал зохион байгуулдаг сайхан уламжлалтай билээ. Энэ зуны амралтын хугацаанд манай сургуулийн 8 сурагч, 1 багш Япон улсад айлчлан хоёр дахь танилцах аяллыг амжилттай зохион байгууллаа.
  9. 9. ИЗЛС-ийн Өсвөрийн Улаан загалмайн бүлгэм 14 гишүүнийг шинээр элсүүлэн, 12а ангийн сурагч М.Мөнхбат Гамшгаас хамгаалах өсвөрийн сургагчдын чуулга уулзалтанд, 12а ангийн сурагч Б.Хүслэн өсвөрийн УЗ-н бүлгэмийн туршлага солилцох аялалд тус тус Япон улсад айлчилсан бөгөөд  сургалт сурталчилгааны ажлуудыг амжилттай зохион байгуулахаас гадна “Үе тэнгийнхэндээ тусалцгаая” хандивын аяныг зохион байгуулж 750,000 төгрөгний хичээлийн хэрэглэгдхүүн, хүнсний бүтээгдэхүүн цуглуулж хүмүүнлэгийн үйлсэд идэвх санаачлагатай оролцож байна.
  10. 10. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, сургах таатай орчинг бүрдүүлэн физикийн кабинетийг 8,5 сая төгрөгний багаж, хэрэгслийг шинээр авч, бага ангийн сурагчдын 72%-ийг агаар цэвэршүүлэгчээр хангасан зэрэг 2018 онд нийтдээ 120 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалт, тохижилт, засвар үйлчилгээний ажил хийсэн зэрэг үйл явдлуудыг Нийслэлийн тэргүүний Их Засаг лицей сургуулийн 2018 оны онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Манай сургуулийн уламжлалт “Сүлд модоо А дүнгээр чимье” оноот уралдаанд сурагчид маань идэвхтэй оролцож, энэ нэг сарын хугацаанд 14254 ширхэг А дүнгээр сүлд модоо чимж, аав ээж, багш нараа баярлууллаа. 

Ангиараа хамгийн олон А дүн авсан:

 Б.Уранчимэг багштай 5а анги-870А,  

Н.Дэлгэрмаа багштай 7а анги-883А,

Д.Ариунчимэг багштай 9а анги-846А авсан байна. Баяр хүргэе.

Мөн хамгийн олон А дүн авсан:
106А дүн авсан 7а С.Ариунболд, 
101А дүн авсан 10б С.Дүүрэнсаран,
97А дүн авсан 11а Б.Баянжаргал,
85B дүн авсан
4а Ж.Гантөгөлдөр зэрэг шилдэг тэргүүний онц сурлагатан сурагчдадаа халуун баяр хүргэе.
Уламжлалт “Шилдэг анги” шалгаруулах оноот уралдаанд:
Д.Эрдэнэчулуун багштай Г.Ариунжаргал даргатай 1а анги,
Н.БуянАрвижих багштай, Мөнххур даргатай 6в анги,
Ш.Байгаль багштай, А.Төгөлдөр даргатай 12а ангиуд  шалгарлаа. Баяр хүргэе.