СУРАГЧИЙН ДҮРЭМ

ИХ ЗАСАГ ЛИЦЕЙ СУРГУУЛИЙН

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1     Сурагчийн  дүрмийн зорилго нь сургуулийн сурагчийн өдөр     тутмын суралцах үйл ажиллагаандаа мөрдөх зан үйлийг тогтоон хэвшүүлж, сургуулийн дотоод журам, сурагчийн андгай тангарагаа биелүүлэхийн төлөө хичээн, аливаа зүйлд хариуцлагатай ханддаг шударга  иргэн болон  төлөвшихөд нь туслахад оршино.

1.2     Тус  сургуулийн сурагч бүр энэхүү  дүрмийг  чанд     дагаж мөрдөнө.

Хоёр. Сурагчийн эрх

2.1 Суралцагч  нь Монгол улсын Үндсэн хууль болон боловсролын хуулинд 

заасны дагуу эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

2.2 Суралцагч нь  хүүхдийн сайн дурын байгууллагад сонгох сонгогдох эрхтэй.

2.3 Сургалт,  хүмүүжлийн  ажлын талаар санал бодлоо бичгээр болон амаар мэдэгдэж шийвэрлүүлэх эрхтэй.

2.4. Сурагч нь сонгосон хичээлийн давтлага, дугуйланд үнэ төлбөргүй суралцана

Гурав. Сурагчийн үүрэг

3.1 Сурагч нь хичээлийн бэлтгэлийг сайтар ханган  хичээлдээ ирж, багшийн заасан эрдэм мэдлэг, зөвлөж ярьсан үг сургаалийг цаг тухайд нь бүрэн эзэмшихийг хичээн суралцана.

3.2 Сурагч нь  сурлагын дэвтрээ тогтмол хөтлөн, эцэг эх, асран хамгаалагчдаа танилцуулж,  ангийн багштай байнгын холбоотой ажиллана.

3.3 Сурагч нь ном сурах бичгийг хайр гамтай эдэлж,  хичээлийн жилийн эцэст бүрэн буцааж өгнө. 

3.4 Сургуулийнхаа хичээл хүмүүжлийн танхим, сургалтын техник хэрэгсэл тоног төхөөрөмжийг  ариг гамтай эдэлж, суралцах орчноо ямагт цэвэр цэмцгэр байлгана.

3.5 Эрдэм оюуныг тэтгэгч эрдэмтэн багш нар,  ажилтан, ажилчдыг хүндэтгэн, тэдний зөвлөгөө сургамжийг сонсоно.

3.6. Дүү нар болон үе тэнгийнхэндээ зөв үлгэр дуурайлал үзүүлэн  , бусад хүмүүст халамж анхааралтай хандан чин сэтгэлээсээ тусалдаг байна.

3.7 Сурагч нь сургууль, хамт олноос зохиож  буй соёл хүмүүжил, олон нийтийн ажилд идэвх санаачлагатайгаар хошуучлан оролцоно.

Дөрөв. Сурагчид дор дурдсан  үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

4.1.  Хүндэтгэх шалтгаангүйгээр хичээл таслах, хожимдох, сургалтын үйл ажиллагаанд хайхрамжгүй хандах

4.2.   Бусдыг үг хэлээр доромжлох, дээрэлхэх, нэр хоч өгөх зодох, бүлэглэн дарамтлах, сэтгэл санааны болон бие махбодийн хохирол учруулах

  1. Тамхи, согтууруулах ундаа болон мансууруулах бодис сурталчлах, хэрэглэх
  2. Хараал хэлэх, бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авах, худал ярих хуурч мэхлэх
  3. Эрүүл мэндэд хор нөлөө учруулах зүйлийг сургууль дээр авч ирэх, бусдын бие махбодид хохирол учруулах
  4. Сурагч нь хэн нэгнийг ялгаварлан гадуурхах

Тав. Бусад зүйл

5.1. Сурагчийн  дүрэм зөрчсөн сурагчийг тухайн ангийн  сурагчдын хурлаар хэлэлцэх бөгөөд дүрмийг 3 удаа зөрчсөн сурагчийг сургуулийн  Сурагчдын зөвлөлийн хяналтын зөвлөлийн  хурлаар хэлэлцэн арга хэмжээ авна. 

5.2. Сурагчийн дүрмийг удаа дараалан ноцтой зөрчсөн болон хүндэтгэх шалтгаангүйгээр 36-аас дээш цагийн хичээл тасалсан сурагчийг сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авна.