Нийслэлийн тэргүүний Их засаг лицей сургуулиас Төрийн өмчит сургуулиудын 9 ба 12-р ангийн сурагчдын дунд Англи хэлний цахим олимпиадыг амжилттай зохион байгууллаа. 2 үе шаттайгаар явагдсан уг олимпиадын эхний шатанд Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Налайх дүүргүүдийн 23 сургуулийн 200 гаруй сурагчид оролцон тестээр онолын мэдлэгээ шалгасан бол 2-р шатанд гадаадын мэргэжилтэн багштай өгсөн сэдвийн хүрээнд ярилцлага хийж уралдлаа. Олимпиадад тэргүүн байр эзлэсэн дараах сурагчдад халуун баяр хүргэе! 12-р анги:1 байр ЭӨЦ-56 сургуулийн сурагч М.Шүрэнчимэг2-р байр 84-р сургуулийн сурагч Б.Сувд-Эрдэнэ3-р байр 77-р сургуулийн сурагч Л.Бүжинлхам9-р анги:1-р байр 84-р сургуулийн сурагч У.Ундрам2-р байр МУИС-лицей сургуулийн сурагч С.Хүслэнзаяа3-р байр 23-р сургуулийн сурагч А.Солонго нар шалгарлаа.Олимпиадад хамгийн олон сурагчид оролцуулсан багшаар 23-р сургуулийн Англи хэлний багш Ц.Туул, 119-р сургуулийн Англи хэлний багш Г.Нарангэрэл нар тус тус шалгарлаа. Та бүхний ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!