Жил бүрийн 10-р сарын 31-нд тохиодог “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг энэ жил “Бүгдээрээ хуримтлуулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд Монголын “Тээвэр хөгжлийн банк”-аас Их засаг лицей сургуулийн 10-р ангийн сурагчдын санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг хэвшил болгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сонирхолтой сургалт хийлээ. #Transbank