Их засаг лицей сургууль үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд тохиолдуулан 3 дахь удаагаа зохион байгуулсан Төгсөгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах III тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Аваргын Шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг 2018 оны И.Энххүслэн ахлагчтай баг хүртлээ. Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг 2012 оны О.Тэмүүлэн ахлагчтай баг, Хүрэл медалийг 2017 оны Ц.Мөнхтэмүүлэн ахлагчтай баг тус тус хүртэж, Үнэ цэнэтэй тоглогчоор 2018 оны төгсөгч И.Энххүслэн шалгарлаа. Тэмцээнд идэвх санаачлагатай оролцсон тамирчдадаа, нийт төгсөгчдөдөө ажил амьдралын гялалзсан амжилтыг хүсэн ерөөе!