Их засаг лицей сургуулийн гадаад хэлний тэнхимээс 23 дахь жилдээ зохион байгуулж байгаа БРАВО наадам амжилттай болж өндөрлөлөө. Браво наадам нь сурагчдын гадаад хэл сурах сонирхлыг өрнүүлэх, авъяас чадварыг нээн хөгжүүлэх зорилготой бөгөөд англи орос япон солонгос хятад хэл дээр дуулж бүжиглэж оролцдог юм. Энэ жил 100 гаруй хүүхэд оролцон, гоцлол ба хамтлаг гэсэн 2 төрлөөр шилдэгүүдээ тодруулахад 4а С.Ирмүүнбаяр, 5а Т.Хүсэлбаяр, 5а С.Урангоо, 5в С.Эгшиглэн, 7а Х.Хулан, 6а О.Дөлгөөн, 9а О.АминЭрдэнэ, 12а Б.Отгонбилэг,  2б,  3а,  4а ангиуд болон 6a Happy girls,  7аб Аримтаун сэсан, 7а  орос найрал дуу, 11а Кими но са ба, 11б We found love  хамтлагууд шалгарлаа.

 Тэргүүн байранд шалгарсан сурагчдадаа, бэлтгэсэн багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье!