Захирал мэндчилгээ

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ , ДОКТОР (SC.D) ПРОФЕССОР Ж.ЦЭЦЭГМАА” 

Их Засаг Олон улсын их сургуулийн мянга мянган төгсөгчдийн залгамж халаа болсон ИЗЛС-ийн эрхэм сурагчид, төгсөгчдөдөө сурлага хүмүүжил тань тэнгэр мэт өндөр байж, суу алдрын оргилд хүрэхийн ерөөлийг дэвшүүлье.

            Их Засаг Лицей сургуулийн үе үеийн сурагчид маань суралцах хугацаандаа “сурагч бүр тэргүүний байх” эрхэм зорилгын дор сурч хүмүүжиж ирсэн билээ.

            Их Засаг Лицей сургуулийн багш нарын 80 гаруй хувь нь магистрын болон мэргэжлийн зэрэгтэй, тэдгээрийн 20%-ийг гадаадын мэргэжилтэн багш нар эзлэх ба ОХУ, Солонгос, Япон, БНХАУ-аас уригдан ирж ажиллаж байна. Нэг багшид ноогдох сурагчийн тоо 8 байгаа нь хүүхэд бүртэй ганцаарчлан тулж ажиллах боломжийг бүрдүүлж сурагчдын сурлагын амжилтыг ахиулах, түвшин дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Ийнхүү Их Засаг Лицей сургуулийн сурган хүмүүжүүлэх ухааны баялаг туршлагатай багш нарын хамт олон үйл хэргээрээ нэгдэж, хүүхдийн төлөө чин сэтгэлтэй байж сурагч бүрийн амжилтыг ахиулж, тэднийхээ авьяас чадварыг нээн хөгжүүлэх, өв тэгш хүмүүжилтэй бие хүн болгон төлөвшүүлэх эрхэм зорилготой ажиллаж байна.

            Манай хамт олон сургалтын орчин, техник тоног төхөөрөмжөө сайжруулах ажлыг тогтмол хийж, сургалтын үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж сурагчдын сонирхлын дагуу хичээлийн бус цагаар 20 гаруй албан бус сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж байна. Их Засаг Лицей сургуулийн сурагчид англи хэлний “Грийп сийд” хөтөлбөрөөр англи хэлийг суралцахын зэрэгцээ мөн 2 дахь хэлийг (Солонгос, Япон, Хятад, Орос) сонгон суралцаж байна. Мөн Япон, Солонгос, ОХУ, АНУ, БНХАУ-д богино хугацааны танилцах аялал болон сурагч солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

            Хүүхдийн жаргалтай инээдээр сургуулиа хөгжмийн эгшиг лугаа хөглөн, хөөр баяр, хөгжөөн шуугианаар хүүхэд насаа “чимж” балчирхан насандаа ирээд, багш биднийхээ нүдэн дээр өсөн дэвшиж, өд сөд нь гүйцсэн шувуу адил “дэвүүрээ дэвэн нисэн оддог” үе үеийн төгсөгчид, суралцагчид болон эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид та нартаа эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, ахиц дэвшил бүхнийг билэгдэн ерөөе!

Б.Дагвасүмбэрэл /2004 оны төгсөгч /

Анх Их Засаг гэдэг өнөр өтгөн айлд 2000 онд элсэн суралцаж байсан минь одоо ч гэсэн тод санагдаж байна.

Энэ сургуульд орсноор эрдэм мэдлэгт шамдахын зэрэгцээ урлаг, спортын авьяас чадварыг нь давхар хөгжүүлж, бие хүн болгон төлөвшүүлж бэлддэгээр нь төрөлх сургуулиараа бахархдаг. (more…)

Б.Дагвасүмбэрэл

Үндэсний дата төвийн хэлтсийн дарга

Н.Ундрал /төгсөгч/

Хүүхэд насны хамгийн сайхан мөч бүр сургуультай минь хамт байдаг. Сургууль маань хүүхэд бүхний авъяасыг нээж өгч, үргэлж хүмүүжил төлөвшилд маань анхаарч ямарч хүүхдэд өөртөө итгэх итгэл өгч биднийг цаашдын амьдралдаа зорилготой хүчтэй би чадна гэсэн өөртөө итгэлтэй хувь хүмүүс болгож өгсөн. Сурагч байхдаа урлагийн үзлэгтээ хийл төгөлдөр хуур тоглоно, хөтлөгч хийнэ, шүлэг уншина, дуулна, олимпиадад орно гээд бүхнийг чадагч шиг л байж. Эргээд бодоход өнөөдрийн монголын ирээдүй болсон өөртөө итгэлтэй зорилготой хувь хүмүүсийг бэлдэхэд сургууль маань хамгийн их үүрэгтэй байж. Найз нөхөд, багш нарын хайраар дүүрэн гэр шигээ дасал болсон сургуульдаа үргэлж талархая.

Н.Ундрал

Ө.Цэрэнчунт /2003 оны төгсөгч/

Миний бие 2002 онд 8-р ангиа төгсөөд Дундговь аймгаас Улаанбаатар хотноо ирж, Их Засаг их сургуулийн дэргэдэх Лицей сургуулийг хайсаар очиж байлаа. Их Засаг лицей сургуулийг сонгосон шалтгаан нь урлаг соёлыг дэмждэг, сайн сургууль гэдэг яриа сонссон юм. (more…)

Ө.Цэрэнчунт

МУДБЭТеатрын гоцлол дуучин