2015 он

2015 онд гаргасан анги хамт олон, багш сурагчдын бахдам амжилтаас онцлох 10 үйл явдлыг нэрлэбэл

  1. 1. Хүний сэтгэн бодох, оюун ухааны үндэс болсон “цээжлэх”, “цээжээр бодох”, “анхаарал төвлөрүүлэх”, “уужуу тайвуу сэтгэх” зэрэг чадварыг дээшлүүлэн сайжруулахад асар их нөлөө үзүүлдэг соробан сампингийн сургалтыг 1-5-р ангид нэмэлтээр оруулдаг болсон.
  2. 2. Их Засаг Лицей сургуулийн төгсөгчид сүүлийн 3 жил тасралтгүй өөрөөр хэлбэл 2013, 2014, 2015 оны ЭЕШ-ын дунджаар Улс, нийслэл, дүүргийн дунджаас дээгүүр амжилт үзүүлсэн, 2015 онд өмнөх оныхоос хичээл бүрийн хэмжээст оноо 2,3% /хими/-аас 17,7% /газар зүй/-аар өссөн.
  3. 3. Улсын газарзүйн олимпиадад багш Л.Отгонсүрэн II байр эзлэн мөнгөн медаль хүртсэн, физикийн багш Б.Амарбаясгалан  IV байр эзэлсэн,
  4. 4. 3а ангийн сурагч Б.Золжаргал 20 дахь удаагийн олон улсын соробан сампингийн тэмцээнд амжилттай оролцож багаараа хүрэл медаль хүртсэн
  5. 5. 6а ангийн сурагч С.Чинбаатар Турк улсад  болсон ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлагын “Меморойд-2015” аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн
  6. 6. Баянзүрх дүүргийн математикийн олимпиадад 9а Б.Энхлхам  2-р байр эзэлж мөнгөн медаль, 48 дугаар сургуулийн нэрэмжит математикийн “Түргэн бодолт”-ын олимпиадад 6а ангийн сурагч С.Чинбаатар III байр хүрэл медаль хүртсэн, 5а Шин Бөэ Зэн 84-р сургуулиас зохион байгуулсан Математикийн түргэн бодолтын олимпиадаас III байр эзэлж хүрэл медаль, Mongolian Turkish дунд сургуулиас зохион явуулсан математикийн олимпиадад тусгай байр, Нийслэлийн гар зургийн 7-р олимпиадад 7а  Г.Дамдинсүрэн II байр мөнгөн медаль хүртсэн зэрэг олон сайхан амжилтууд гарган Дүүрэг, нийслэлийн болон нэрэмжит олимпиадуудаас 24 сурагч эхний болон шагналт байруудад шалгарсан.
  7. 7. Алтан цом-2015″ улсын уралдаанаас 12а ангийн сурагч П. Саруулбyян алтан цом, алтан медаль, 5а ангийн сурагч Г.Мөнхжин, 11в ангийн сурагч Н.ЦэндОчир, 11а ангийн сурагч Д.Цолмон нар алтан медалиар, 2 сурагч мөнгөн, 3 сурагч хүрэл медаль хүртэж 3 сурагч тусгай байранд тус тус шалгарсан
  8. 8. Биологи, хими, физик, технологи,  англи хэлний 3 кабинетыг  /98 сая төг/ шинээр байгуулж, сурагчдын амралтын өрөө, бага ангийн сурагчдын уншлагын танхим, сурагчдын  хувцасны өрөө, 00-ийн өрөө, хөгжмийн өрөө, урлагийн заал, багш нарын өрөө, лекцийн заалыг шинэчлэн тохижуулж 115 сая төгрөгний засвар үйлчилгээ хийсэн.  /нийт 213 сая төг/
  9. 9. ИЗЛС-н сурагчдын зөвлөлийн санаачлагаар Их Засаг Лицей сургуулийн төгсөгчид сайн үйлсийн аянд идэвхтэй оролцсон тул Сүхбаатар дүүргийн  “Нийгмийн хариуцлагатай байгууллага” болж өргөмжлөл , мөнгөн шагнал хүртсэн.
  10. 10. “Баянзүрх дүүргийн тэргүүний сургууль”-аар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэж, дүүргийн шилдэг байгууллагуудын туг өргөх ёслолд оролцож, сургуулийн тугаа дүүргийн өндөрлөг дээр байршууллаа.