НОМЫН САН

Төлбөртэй сурах бичиг ашиглуулах журам

https://online.fliphtml5.com/upoln/ppbd/?fbclid=IwAR20VrIoHdTeFyO5ktuNtYXPXl8CIBag8NbgrSYFMEHDHSYQWTsWJfDPGT8#p=1

       Манай номын сан нь бага анги  болон ахлах ангийн гэсэн 2 уншлагын танхимтай. Бага ангийн сурагчдын уншлагын танхим нь 16 хүүхдийн суудалтай, ахлах ангийн сурагчдад зориулсан уншлагын танхим нь 40 хүүхдийн суудалтай. Монгол, англи, япон, орос, солонгос, хятад хэлний сурах бичиг болон зохиолын номуудтай. Мөн багш сурагчдад зориулсан сургалтын гарын авлага, танин мэдэхүйн, түүхийн, шинжлэх ухааны, уран зохиолын гэх мэт нийт 20000 орчин номоор сурагчдадаа үйлчилж байна.

  ИХ ЗАСАГ ЛИЦЕЙ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН  ДҮРЭМ

 Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Их засаг лицей сургуулийн номын сан /цаашид “номын сан” гэнэ/ бол сургуулийн сургалтын агуулгад нийцэхүйц ном, хэвлэл, сурах бичгийг цуглуулах, эмхлэн төрөлжүүлэх, хадгалах, ном хэвлэл, мэдээллээр багш, сурагч, эцэг эхчүүдэд үйлчлэх нэгж болно.

1.2. Номын сан нь дардастай байна.
1.3. Номын санчийг сургуулийн захирлын тушаалаар томилох ба чөлөөлнө.
1.4. Номын сан нь Монгол Улсын хууль, тогтоомж, төр засгийн бодлого, шийдвэр, удирдамж, дүрэм, журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.
1.5. Номын сан нь уншигчдад үйлчлэх үйлчилгээний дотоод журам боловсруулан мөрдөнө.

Хоёр. Удирдлага, санхүүжилт 

2.1. Сургуулийн номын санч сургуулийн захиргаатай зөвшилцсөний үндсэн дээр мэргэжлийн сургалт, семинарт оролцож мэргэжил боловсролоо тасралтгүй дээшлүүлнэ.
2.2. Номын сангийн ажиллах цагийн хуваарийг сургуулийн захиргаа тогтооно.
2.3. Олон улсын болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт хамрагдах замаар номын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгоно.
2.4. Номын сангийн фондын утга агуулга эдэлгээний улмаас хуучирсан ном хэвлэлийг Эд хөрөнгийн тооллогын комиссын шийдвэр болон Сургуулийн захирлын тушаалыг үндэслэн актлана.

Гурав. Үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалт

3.1. Сургуулийн номын сан нь дор дурдсан чиглэлээр үйл ажиллагаагаа зохион байгуулна:
3.1.1. Хэвлэмэл болон хэвлэмэл бус ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр багш, суралцагсдад түргэн шуурхай үйлчилэх;
3.1.2. Номын сангийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх;
3.1.3. Номын сангийн сан хөмрөгийг шинэчилэх, хадгалах, хамгаалалтыг сайжруулах;
3.1.4. Номын фонд болон мэдээлэл лавлагааны аппаратыг номын сангийн ангиллын дагуу зохион байгуулах;
3.1.5. Номын сан нь үсэг дараалал болон төрөл ангийн каталог, сэдэвчилсэн картын санг зохион байгуулах;
3.1.6. Номын сан бүр ерөнхий данс, нэгбүрчилсэн бүртгэл, номын сангийн ажлын өдөр тутмын бүртгэл, лавлагаа болон татгалзлын бүртгэл, номын сан хоорондын ном солилцооны бүртгэл, уншигчийн карт, сурах бичгийн фондын бүртгэл, алдагдсан номын бүртгэл зэргийг заавал хөтлөх;
3.1.7. Номын сан нь сургуулийн сургалтын үйл явцтай уялдаа холбоотой тайлан төлөвлөгөөгөө боловсруулан сургуулийн хичээлийн жилийн төлөвлөгөөнд тусгуулан сургуулийн захиргаанд тайлагнах;
3.1.8. Номын сан нь сургуулийн номын сангийн жилийн үйл ажиллагааны тайлан (СУ-17 маягт)-г жил бүрийн 2 дугаар сарын 10-ны дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлэх;

Дөрөв.  Номын сангийн эрх, үүрэг

4. 1. Номын сан нь дор дурьдсан үүргийг хүлээнэ:
4.1.1. Сургалтыг дэмжих, танин мэдэхүйг хөгжүүлэх, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амьдрах ухаанд сургах зорилгоор номын сангийн агуулга, хэлбэрийг баяжуулах, төрөл бүрийн соёл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах;
4.1.2. Монгол улсын хууль тогтоомжийн дагуу номын сангийн фондын бүрэн бүтэн байдлыг хариуцах, шаардлагатай ном, хэвлэлийг сэргээн засварлах;
4.1.3. Хүүхэд, залуучуудын оюуны хэрэгцээг хангахуйц ном хэвлэлийн бүтээгдэхүүн /CD, VCD, DVD, видео бичлэг болон аудио видео материал г.м/-ийг худалдан авах, нөхөн бүрдүүлэх;
4.1.4. Номын сангийн үйлчилгээнд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, мэдээллийг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх;
4.1.5. Уншигчдын олон талт сонирхолыг судалж, ном бүрдүүлэлтийн ажлыг зохион байгуулах;
4.1.6. Уншигчдад ном хэвлэлийн хэвлэмэл болон цахим бүтээгдэхүүнийг ашиглах талаар чадвар, дадлага эзэмшүүлэх талаар туслалцаа үзүүлэх;

4.2. Номын сан дор дурдсан эрхийг эдэлнэ:
4.2.1. Сургуулийн захиргааны зөвшөөрлийг үндэслэн номын сангийн хэрэгцээнээс илүү ном хэвлэлийг солилцох, худалдах, утга агуулга, эдэлгээний улмаас хуучирсан ном хэвлэлийг холбогдох данснаас хасч, номын эргэлтийг сайжруулах;
4.2.2. Уншигчийн алдаж үрэгдүүлсэн ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг холбогдох дүрэм, журмын дагуу төлүүлэх;
4.2.3. Хүүхдийн номын ордон болон хүүхэд залуучуудын мэдээллийн төвүүдтэй хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх;

Тав. Уншигчийн эрх, үүрэг

5.1. Уншигч нь дор дурдсан эрхтэй:
5.1.1. Уншигч сургуулийн номын сангийн дотоод дүрэм, журмын дагуу үйлчлүүлэх;
5.1.2. Номын сангаас зохион байгуулж буй соёл олон нийтийн ажилд оролцох;
5.1.3. Номын сангийн үйлчилгээний талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх;
5.1.4. Номын сангаас гэрээр ном авах, хэрэгцээт материалыг хувилах;

5.2. Уншигч нь дор дурдсан үүрэгтэй:

5.2.1. Уншлагын танхимаас номын санчийн зөвшөөрөлгүйгээр ном авч гарахгүй байх;
5.2.2. Гэрээр авсан номын бүрэн бүтэн байдлыг хариуцаж, хугацаанд нь тушаах;
5.2.3. Уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ бусдад саад болохгүй, чанга ярихгүй байх;
5.2.4. Номын сангийн ном, хэвлэл, хэвлэмэл бус материалыг гэмтээх ба үрэгдүүлбэл үнийг 3 нугалан төлж номын санг хохиролгүй болгох

Зургаа.  ЕБС-ийн номын сангийн санхүү, төсөв, эд хөрөнгө

6.1. Номын сан нь сургуулийн төсөв, бусад эх үүсвэрээр санхүүжинэ:
6.2. Номын сан нь ном, хэвлэл, хэвлэмэл бус материал болон шаардлагатай техник, тоног төхөөрөмж, эд хогшил худалдан авахад зориулсан төсөвтэй байна.
6.3. Номын сан нь шаардагдах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж бусад эд материал, ном, хэвлэмэл ба хэвлэмэл бус материал зэрэг эд хөрөнгөтэй байна. Үүнд:
– Номын сангийн програм хангамж бүхий сервер компьютер;
– Принтер, хувилан олшруулагч, скайннер, камер, баркод уншигч гэх мэт
– Номын тавиур, каталогийн шүүгээ, үзэсгэлэнгийн хорго;
– Уншигчийн ширээ, сандал зэрэг болно.