ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ БАЙГУУЛЛАГУУД

Скаутын холбоо: 2017 оны 4-р сард 8а ангийн 8 сурагч гишүүнээр бүртгүүлсэн.

2017 оны 7-р сард 4 жилд нэг удаа болдог Ази Нотхон Далайн орнуудын чуулга уулзалтанд 1 багш 8 сурагч сургуулиа төлөөлж ОУ-ын Жемберийн хөтөлбөрт хамрагдсан.

Буриадын 1-р лицей сургууль: 2008-2009 оны хичээлийн жилээс сурагч

солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Жил бүрийн 10 сард 10-р ангийн 10 сурагч, 2 багшийн хамт энэхүү хөтөлбөрт хамрагддаг. Сурагч солилцоо хөтөлбөрийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүнд:

1.Сургуультай танилцах 2.Хичээлд суух 3.Хоттой танилцах 4.Урлагийн хамтарсан тоглолт хийх 5.Спортын нөхөрсөг тоглолт г.м.

ОУ-ын Найрамдал зуслан:1999 оны 12 сараас жил бүр сурагчдыг Найрамдал зусланд 5 хоног амраадаг. Амрах хугацаандаа Их Засаг лицей сургууль-ОУ-ын Найрамдал зуслангийн хамтарсан тусгай хөтөлбөрт хамрагддаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд явагдах томоохон үйл ажиллагаа нь Спортын бага наадам юм. Нийт 7 төрлөөр өрсөлдөж спортын аваргаа тодруулдаг.

Богд банк: 2017 оны 3 сард сургуультай хамтран сурагчдын дунд “Хүүхдийн ертөнц дэхь картын хэрэглээ” сэдэвт гар зургийн уралдаан зарласан. Уралдаанд нийт 36 бүтээл ирүүлснээс эхний 3 байр, тусгай байр-3-ыг нийт 6 сурагчийг шагнаж урамшуулав.

Тояа академи: 2016 оноос эхлэн сургууль дээр баруун, зүүн тархи хөгжүүлэх соробан сампингийн сургалт 1-5-р ангийхний дунд хичээллэж эхэлсэн. 2016 онд АНЭУ-ын Дубай хотод болсон UCMAS-21th тэмцээнд 6а ангийн сурагч Х.Сувд ОУ-ын хурдан бодолтын мастер\ 3-р байр хүрэл цом, 5а ангийн сурагч Х.Мөнх-

Очир 2-р байр мөнгөн цом, Б.Ширчин 3-р байр хүрэл цом тус тус хүртсэн амжилт

гаргасан. Мөн 2017 онд Малайзын нийслэл Куала Лумпур хотноо болсон UCMAS- 22th тэмцээнд 5б ангийн сурагч Х.Хүслэнбаяр 1-р байр алтан цом, 5а ангийн сурагч Г.Золжаргал 2-р байр мөнгөн цом, Г.Гандөл 3-р байр хүрэл цом тус тус

хүртсэн амжилт гаргасан.

Сурагчдын холбоо: Танай сургууль нь 2009 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын “ Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” тунхаглалын хүрээнд “Хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль” цол өргөмжлөл, 2014 онд Монголын Сурагчдын Холбооны тэргүүн дэд шагнал “Хүүхдэд ээлтэй сургууль” хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнагдаж байсан.

Grape seed: 40 гаруй жилийн түүхтэй энэхүү хөтөлбөр нь манай сургууль дээр 2014 оны хичээлийн жилээс эхлэн 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. ГрейпСИЙД нь хүүхдийн сонсох чадвараараа дамжуулан эх хэлээ ая зөнгөөрөө өөрөө эзэмшсэн арга зарчим дээрүндэслэгдэн шинжлэх ухааны өндөр түвшинд боловсруулагдсан 4-12 насны хүүхдийг англи хэлээр яриулж сургадаг хөтөлбөр бөгөөд 1-5-р ангийн сурагчид энэ хөтөлбөрөөр хичээллэж байна. Хөтөлбөр нь хүүхдэд чөлөөтэй ярих чадвар дадал олгохын тулд нарийн судалгаанд суурилсан үгийн сан бүхий орчинг бүрдүүлж өгдөг ба тэр хүрээнд бичигдсэн аливаа зүйлийг түгдрэлгүй гүйлгэн унших үндсэн дадлыг олгох ном сурах бичиг материалаар суралцагчдыг хангаж ажилладаг. Энэ хөтөлбөрийн онцлог нь:

 Хичээл сонирхолтой, хөгжилтэй байдаг.

 Хайртай үлгэрийн баатарууд, сонирхолтой үлгэр түүх, өнгөт сурах бичиг, үгийн карт, танилцуулга зургууд,

 Мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн анимайшн бүхий DVD хүүхэд бүхэнд очдог.

 Хэлээ амжилттай сурангаа хичээл дээрээ дуулж, бүжиглэж, тоглох боломжууд

 ГрейпСИЙД өөртөө итгэх итгэлийг өгөх ба сурах урмыг нь бадрааж урамшуулдаг.

 Багш үзэмжтэй гоё үзүүлэн, үгийн сангийн карт, авиа зүйн карт,DVD, CD- нүүд гээд сонирхолтой сургалтын материал хэрэглэгдэхүүн ашигладаг.

Улаан загалмай: 2017 оны 3 сард Өсвөрийн Улаан Загалмайн Клубт 44 сурагч гишүүнээр элссэн. Энэ ондоо дараах үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүнд: Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт дадлагыг сургуульдаа зохиосон, 12 сард амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг тараасан, асран хамгаалах хүнгүй өндөр настанд “1000 төгрөг 1000 буян” хандивын үйл ажиллагаа, амжиргааны түвшингээс доогуур айлд хэвийн боов цуглуулж өгсөн, ДОХ-ын сургалт сурталчилгааг сургуулийн эмчтэй хамтран явуулсан байна.