СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
- Их засаг лицей сургуулийн сурагчийн дүрэмт хувцсыг зориулалтын дагуу өмсөх, хэрэглэх, хяналт тавих үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
- Их засаг лицей сургуулийн сурагчийн дүрэмт хувцас нь тус сургуулийн лого бүхий таних тэмдэгтэй байна.
- Их засаг лицей сургуулийн сурагч нь дүрэмт хувцсаа биедээ зөв тохируулан иж бүрэн, цэвэр үзэмжтэй, ариг гамтай өмсөж хэрэглэх үүрэгтэй.
- Хичээл, сургалт, нэгдсэн арга хэмжээнд тусгайлан заагаагүй бол сурагчийн дүрэмт хувцсыг заавал өмсөнө.
- Сурагчийн дүрэмт хувцас хэрэглэх үед:
- батлагдсан загвар, өнгийг өөрчлөх, нэмэлт ялгах тэмдэг чимэглэл хийх, энгийн хувцастай хольж өмсөх;
- үсээ элдэв өнгөөр будах, задгай тавих, хэт этгээд ээмэг, бөгж зүүх, хумсаа урт ургуулж тод өнгөөр будах
- хичээлийн бус цагаар өмсөж хэрэглэх, бусдад шилжүүлэх, барьцаалах, худалдах;
- бүрэн бус хувцаслах, бохир үзэмжгүй өмсөж хэрэглэх зэргийг хориглоно.
- Энэ журмын хэрэгжилтэд сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багш, жижүүр багш, сурагчдын зөвлөл хяналт тавина.