Их засаг лицей сургуулийн сурагчид, 2024 оны Сингапур болон Азийн сургуулиудын математикийн олимпиадад (SASMO) анх удаа амжилттай оролцож, 3 алт, 15 мөнгө, 9 хүрэл медаль хүртэн 4 сурагч тусгай байр эзэлсэн юм. Ийнхүү оюунлаг сурагчдын маань төлөөлөл Сингапур улсыг зорьж, дараагийн олон улсын SIMOC олимпиадад оролцохоор Урилга нь ирлээ. Шилдэг математикч сурагчдадаа, бэлтгэсэн багш нартаа улам их амжилт хүсье! Бүх талаар дэмжин тусалж буй аав, ээжүүддээ баярлалаа.