2019 Он

НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ИХ ЗАСАГ ЛИЦЕЙ СУРГУУЛИЙН

2019 ОНЫ ОНЦЛОХ 10 АМЖИЛТ:

2019 онд гаргасан манай сургуулийн анги хамт олон, багш сурагчдын бахдам амжилтаас онцлох 10 үйл явдлыг нэрлэбэл:

  1. 1. “Чингис Ньюс” ХХК-ий санаачлагаар  цахим орчинд хэрэглэгч олон нийтийн шууд санал асуулгаар явуулдаг BEST OF MONGOLIA үндэсний шалгаруулалтаар Их засаг лицей сургууль “Оны шилдэг дунд сургууль” шагналыг хүртлээ.
  2. 2. 1999 онд байгуулагдаж байсан Их засаг лицей сургууль 3 удаагийн “Хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль”, Монголын “ТОП” сургууль,  “Шилдэг менежменттэй сургууль”,  “Нийгмийн хариуцлагатай байгууллага”, “Баянзүрх дүүргийн тэргүүний сургууль”, “Нийслэлийн тэргүүний сургууль” “Гранд экспо” төслийн боловсролын салбарын Гранпри шагналын эзэн болсон сайхан амжилтуудаар түүхт 20 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
  3. 3. 2030-2050 оны мэргэжилтнүүдэд шаардагдах мэдлэг чадварыг олгохын тулд бид сургалтын хөтөлбөртөө сайжруулалт хийж, сурагчдын хийсвэр сэтгэлгээг түлхүү хөгжүүлэн сэтгэн бодох, асуудал шийдвэрлэх чадварыг  эзэмшүүлэх зорилгоор IQ дугуйлан хичээллүүлж бага ангийн 100 гаруй сурагчид хамрагдаж эхэллээ.
  4. 4. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус сургуульд 10,000 шахам хүүхдүүд суралцаж, 2000 хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшсэн бөгөөд ИЗЛС-ийн төгсөгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг амжилттай зохион байгуулж 200 гаруй төгсөгч оролцлоо.
  5. 5. ОХ-ны Буриад улсын I лицей сургуультай 12 дахь жилдээ сурагч солилцооны хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж манайИЗЛС-ийн сурагчид Буриад улсын “Туяа” зусланд амардаг болж, 2019-10-28-30-ны өдрүүдэд ОХБуриад улсын УлаанҮд хотноо болсон Олон улсын хүүхдийн “Найрамдлын замаар” фестивальд манай сургуулийн 10 сурагч амжилттай оролцон, Монгол ахуй заншил, үндэсний тоглоом, ардын урлагаа сурталчиллаа.
  6. 6. 2019 оны ЭЕШ-ын дүнгээр Их Засаг Лицей сургуулийн төгсөгчид монгол хэл бичиг, нийгэм, англи хэл, биологи, Монголын түүхийн хичээлээр Улс, нийслэл, дүүргийн дундажаас өндөр дүнтэй шалгагдаж, 2019 онд өмнөх оныхоос физик, монголын түүх, монгол хэл бичиг, монгол хэл, англи хэлний хичээлийн дундаж хэмжээст оноо 20-53 оноогоор өссөн сайхан амжилтыг үзүүллээ.
  7. 7. 2019 онд олон улсын математикийн Кенгуру олимпиадаас 5б ангийн сурагч Н.Итгэл, 6а ангийн сурагч Н.ЛхагваЭрдэнэ, 6б ангийн сурагч МаргадЭрдэнэ, 8а ангийн сурагч Л.Эрхэмбаяр, 9а ангийн сурагч Ш.Цэнгүүн зэрэг олон сурагчид 1-р зэргийн диплом хүртэж, нийт  5 мөнгө, 3 хүрэл медаль авч 23 сурагч тусгай байр эзлэн 2, 3-р зэргийн диплом хүртлээ.
  8. 8. Нийслэл, дүүргийн болон нэрэмжит олимпиадаас 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн 6а ангийн сурагч Б.БатЭрдэнэ, 2 алт 3 хүрэл медаль хүртсэн, 9б ангийн сурагч Б.Хишигдэлгэр нарын 30 гаруй сурагчид улс, нийслэл, дүүргийн болон нэрэмжит олимпиадуудаас нийт 11 алт, 13 мөнгө, 20 хүрэл медаль хүртэн 26 сурагч тусгай байр эзэлсэн амжилтыг гаргалаа.
  9. 9. Такеондогийн 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, спортын мастер 12а ангийн сурагч А.Мөнхсүлд, софт теннисний 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, хотын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт 6б ангийн сурагч Б.Төгсбаяр, Алтан цом улсын уралдааны мөнгөн медальт 8а ангийн сурагч Х.Энгүүн зэрэг олон сурагчид урлаг, спортын олон улс, улс, нийслэл, дүүргийн болон нэрэмжит уралдаануудаас нийт 4 алт, 9 мөнгө, 12 хүрэл медаль, 3 сурагч тусгай байрын шагнал хүртлээ.
  10.  10. Нийгмийн ухааны багш Г.Цэвэлмаа  Нийслэлийн багш нарын олимпиадаас алтан медаль хүртэж, улсад тусгай байр эзэлсэн, бага ангийн багш Б.Уранчимэг багш нарын олимпиадаас мөнгөн медаль хүртсэн,  багш Ц.Ууганцэцэг хөгжмийн багш нарын ур чадварын уралдааны аварга болсон амжилтуудыг гаргаж тус сургуулийн 9 багш БНСУ-д, 7 багш ОХУ-д, 3 багш БНХАУ-д мэргэжил дээшлүүлсэн байна. ИЗЛС-ийн түүхийн алтан хуудсанд өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус сургуульд МУГБ-3 ажиллан Боловсролын тэргүүний ажилтан 22 төрөн гарсан бахархам амжилтыг энд дурдахад таатай байна.

Манай сургуулийн уламжлалт “Сүлд модоо ОНЦ дүнгээр чимье” оноот уралдаанд сурагчид маань идэвхтэй оролцож, энэ нэг сарын хугацаанд 21131 ширхэг ОНЦ дүнгээр сүлд модоо чимж, аав ээж, багш нараа баярлууллаа.  Үүнээс:

Ангиараа хамгийн олон А дүн авсан:

Б.Уранчимэг багштай, У.Тэмүүжин даргатай  1А анги-1760 онц,  

С.Нарангэрэл багштай, О.Сайханбилиг даргатай  4А анги-1761 онц,  

Э.Мөнхзаяа багштай, Б.Ананд даргатай  5А анги-1214 онц,  

С.Мөнхцэцэг багштай, Н.Хулан даргатай  9б анги-1149 онц,  

Д.Ариунчимэг багштай, О.Нарандулам даргатай  10А анги-1108 онц дүн 
хамгийн олон А дүн авсан:

198 онц дүн авсан 9б ангийн сурагч Б.Анужин 

161 онц дүн авсан 10а ангийн сурагч Э.Баярцэцэг 

137 онц дүн авсан 12а ангийн сурагч Г.Дамдинсүрэн 

149 онц дүн авсан 4а ангийн сурагч О.Пүрэвцэрэн 

137 онц дүн авсан 1г ангийн сурагч Л.ТөгсЯлгуун  зэрэг шилдэг
тэргүүний онц сурлагатан сурагчдадаа халуун баяр хүргэе.

Уламжлалт
“Шилдэг анги” шалгаруулах оноот уралдаанд:

Б.Уранчимэг багштай, У.Тэмүүжин даргатай 1а анги,

А.Мөнхцэцэг багштай, Н.Хулан даргатай 9б анги,

Б.Болормаа багштай, Б.Хуланбаяр даргатай 12б ангиуд  шалгарлаа. Баяр хүргэе.