2015 он
2015 онд гаргасан анги хамт олон, багш сурагчдын бахдам амжилтаас онцлох 10 үйл явдлыг нэрлэбэл
- 1. Хүний сэтгэн бодох, оюун ухааны үндэс болсон “цээжлэх”, “цээжээр бодох”, “анхаарал төвлөрүүлэх”, “уужуу тайвуу сэтгэх” зэрэг чадварыг дээшлүүлэн сайжруулахад асар их нөлөө үзүүлдэг соробан сампингийн сургалтыг 1-5-р ангид нэмэлтээр оруулдаг болсон.
- 2. Их Засаг Лицей сургуулийн төгсөгчид сүүлийн 3 жил тасралтгүй өөрөөр хэлбэл 2013, 2014, 2015 оны ЭЕШ-ын дунджаар Улс, нийслэл, дүүргийн дунджаас дээгүүр амжилт үзүүлсэн, 2015 онд өмнөх оныхоос хичээл бүрийн хэмжээст оноо 2,3% /хими/-аас 17,7% /газар зүй/-аар өссөн.
- 3. Улсын газарзүйн олимпиадад багш Л.Отгонсүрэн II байр эзлэн мөнгөн медаль хүртсэн, физикийн багш Б.Амарбаясгалан IV байр эзэлсэн,
- 4. 3а ангийн сурагч Б.Золжаргал 20 дахь удаагийн олон улсын соробан сампингийн тэмцээнд амжилттай оролцож багаараа хүрэл медаль хүртсэн
- 5. 6а ангийн сурагч С.Чинбаатар Турк улсад болсон ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлагын “Меморойд-2015” аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн
- 6. Баянзүрх дүүргийн математикийн олимпиадад 9а Б.Энхлхам 2-р байр эзэлж мөнгөн медаль, 48 дугаар сургуулийн нэрэмжит математикийн “Түргэн бодолт”-ын олимпиадад 6а ангийн сурагч С.Чинбаатар III байр хүрэл медаль хүртсэн, 5а Шин Бөэ Зэн 84-р сургуулиас зохион байгуулсан Математикийн түргэн бодолтын олимпиадаас III байр эзэлж хүрэл медаль, Mongolian Turkish дунд сургуулиас зохион явуулсан математикийн олимпиадад тусгай байр, Нийслэлийн гар зургийн 7-р олимпиадад 7а Г.Дамдинсүрэн II байр мөнгөн медаль хүртсэн зэрэг олон сайхан амжилтууд гарган Дүүрэг, нийслэлийн болон нэрэмжит олимпиадуудаас 24 сурагч эхний болон шагналт байруудад шалгарсан.
- 7. Алтан цом-2015″ улсын уралдаанаас 12а ангийн сурагч П. Саруулбyян алтан цом, алтан медаль, 5а ангийн сурагч Г.Мөнхжин, 11в ангийн сурагч Н.ЦэндОчир, 11а ангийн сурагч Д.Цолмон нар алтан медалиар, 2 сурагч мөнгөн, 3 сурагч хүрэл медаль хүртэж 3 сурагч тусгай байранд тус тус шалгарсан
- 8. Биологи, хими, физик, технологи, англи хэлний 3 кабинетыг /98 сая төг/ шинээр байгуулж, сурагчдын амралтын өрөө, бага ангийн сурагчдын уншлагын танхим, сурагчдын хувцасны өрөө, 00-ийн өрөө, хөгжмийн өрөө, урлагийн заал, багш нарын өрөө, лекцийн заалыг шинэчлэн тохижуулж 115 сая төгрөгний засвар үйлчилгээ хийсэн. /нийт 213 сая төг/
- 9. ИЗЛС-н сурагчдын зөвлөлийн санаачлагаар Их Засаг Лицей сургуулийн төгсөгчид сайн үйлсийн аянд идэвхтэй оролцсон тул Сүхбаатар дүүргийн “Нийгмийн хариуцлагатай байгууллага” болж өргөмжлөл , мөнгөн шагнал хүртсэн.
- 10. “Баянзүрх дүүргийн тэргүүний сургууль”-аар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэж, дүүргийн шилдэг байгууллагуудын туг өргөх ёслолд оролцож, сургуулийн тугаа дүүргийн өндөрлөг дээр байршууллаа.