Өглөөний Уншлага үндэсний хөтөлбөрт нэгдэн сурагч бүрийг ном унших, номонд дурлах зөв дадал хэвшилтэй болгох, бусдын сайн сайхны төлөө хамтран ажиллах чадвартай бие хүн болон төлөвшихөд нь хувь нэмрээ оруулан ажиллаж байна. “Өглөөний уншлага” үндэсний хөтөлбөрт 6б ангийн 28 сурагч хамрагдан 20 минутыг номтой нөхөрлөн өнгөрүүлж хэвшээд байна. Үүний үр дүнд “Аз хур номын их дэлгүүр”-ээс зохион явуулсан “COSPLAY” уралдаанд “Гайхамшигт ертөнц” багийн 16 сурагч хамтран нэгдэж, оюун ухаан, жүжиглэх чадвараа дайчлан ДЭД байр эзэллээ.