Их засаг олон улсын их сургуулийн харъяа Их засаг лицей, Тэрэлж боардинг, Их засаг МСҮТ сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагддаг, 3х3 сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. 2 дахь удаагаа болж буй уг тэмцээнд Е.Телеген ахлагчтай хөвгүүд, Б.Долгорсүрэн ахлагчтай охид тэргүүлж, Их засаг МСҮТ сургууль 2 дахь удаагаа АВАРГА боллоо. Тэмцээнд оролцсон нийт сурагчдадаа, зохион байгуулсан Их засаг лицей сургуулийнхандаа сурлага, спортын өндөр амжилт хүсэн ерөөе!

Тэмцээний үеэр багш нарын дунд холын зайн шидэлтийн тэмцээн болж багш Энхтүвшин (МСҮТ) түрүүлсэн бөгөөд зочин сурагчид, манай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, амжилттай суралцаж буй туршлагаасаа хуваалцан халуун яриа өрнүүллээ.