ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

Их засаг лицей сургуульд сурагчдыг шинээр элсүүлэхдээ энэхүү журмыг баримтлан сурагчийн холбогдох баримт бичиг, эцэг эх, сурагчийн хүсэлтийг үндэслэн элсүүлнэ.

Тус сургууль нь хичээлийн жилийн турш, улирал бүрийн эхэнд нэмэлт элсэлт авч болох бөгөөд шинээр элсэж буй сурагчид Сургуулийн захиргаатай гэрээ хийж, төлбөрийн 50%-ийг төлсний дараа суралцах эрх нээгдэнэ.

#Жил бүрийн 2-р сард тус сургуулийн бэлтгэл бүлэгт элсэлт авна.

#Шинээр элсэх суралцагсад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

бэлтгэл бүлэг ба  1-р ангид элсэгчид:  төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх                     

2-12-р ангид шинээр элсэх суралцагчид: Сурагчийн хувийн хэрэг, төрсний гэрчилгээ, эсвэл өөрийн болон эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /улирлын дундуур элсэгчдэд хамаатай/                                                                                                                 

гадаадаас ирж суралцагсад: Сурагчийн хувийн хэрэг, төрсний гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх болон эцэг эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар, БШУЯ эсвэл НБГ-ын зохих зөвшөөрөл, дүнгийн хуулбар /орчуулж, нотариатаар батлуулсан байх/

#Улсын олимпиадад байр эзэлж, амжилт гаргасан сурагч элсэхийг хүсвэл шууд элсүүлнэ.

#3-12-р ангид шинээр элсэж буй суралцагсдаас математик, монгол хэл, англи хэлний төвшин тогтоох шалгалт авч, тэнцсэн тохиолдолд элсүүлэх ба уг шалгалт нь тухайн хүүхдийн элсэн суралцах анги, нэмэлт хичээлийн хөтөлбөрийг тодорхойлох зорилготой.

#Суралцагчтай байгуулах Гурвалсан гэрээнд суралцагч бүрийн суралцах нөхцөл, болзлыг тодорхой заах бөгөөд уг гэрээ болон сургуулийн үндсэн дүрэм, дотоод журам, сурагчийн дүрэм, ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тухайн суралцагчийг сургуулийн захиргааны санаачилгаар сургуулиас хасах үндэслэл болно.

#Хөнгөлөлттэй нөхцлөөр суралцагсад хичээлийн жилийн дундуур шилжин явсан тохиолдолд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжгүй.

#Урт хугацаагаар, хүндээр өвчилсөн суралцагчид эмнэлгийн магадлагааг үндэслэн гурван сар хүртэл хугацаатай чөлөө олгож болно. Энэ нь уг сурагчийг сургалтын төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд энэ хугацааны хичээлийг сурагч бие дааж нөхөн эзэмшинэ.

#Сургуулийн үндсэн дүрэм, дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй, гэмт хэрэг, ёс зүйн зөрчил гаргасан нь нотлогдсон бол сургалтын төлбөрийг буцааж олгохгүйгээр сургуулиас хасна.

#Тус сургуульд элсэх асуудлаар маргаан гарсан тохиолдолд Монгол улсын Иргэний хууль, бусад хууль, тогтоомжийн холбогдох заалтыг үндэслэн шийдвэрлэнэ.

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА, СУРГАЛТЫН АЛБА