Монголын нууц товчоо болон Лувсанданзангийн “Алтан товч”, нэрт монголч эрдэмтэн Сайшаалын “Чингис хааны товчоон” зэрэг олон бүтээлд билэг дэмбэрлээр онцгойлон тэмдэглэгдсэн Зуны тэргүүн сарын шинийн 16-ны Улаан тэргэл өдрийг тохиолдуулан Чингис хааны нэрэмжит Их засаг олон улсын их сургуульд Оюутны цэцэрлэгт хүрээлэн, Их Засаг хуулиа өлгийдөн авч, өргөн барьсан Эзэн Богд Чингис хааны гэрэлт хөшөөний нээлтийн ёслол болов.