Жил бүр уламжлал болон явагддаг “Кенгуру” олон улсын математикийн уралдаанд амжилттай оролцсон Их засаг лицей сургуулийн сурагчдадаа халуун баяр хүргэе!
Тус олимпиадын түүхээс сонирхуулбал: 1980-аад оны эхээр Австралийн математикч, сурган хүмүүжүүлэгч Питер Холлоран өөрийн орондоо нэгэн математикийн тэмцээнийг зохион байгуулсан нь хожмоо дэлхий даяар түгэн Кенгуру олимпиад болсон бөгөөд энэ тэмцээний онцлог нь:
– Бодлогууд нь сонгох хэлбэрийн тестэн даалгаврууд
– Хариуг (хүний оролцоо байхгүй) компьютерээр засдаг тул богино хугацаанд олон сурагчийн материалыг засдаг гэсэн хоёр үзүүлэлтээрээ уламжлалт математикийн олимпиадаас өвөрмөц ялгаатай юм.