“УРИЛГАТ ХИЧЭЭЛ” үйл ажиллагаа амжилттай боллоо.

Их засаг лицей сургуулийн Анхан шатны тэнхимээс санаачлан зохион байгуулдаг уламжлалт “УРИЛГАТ ХИЧЭЭЛ”-ийн өдөр өнөөдөр тохиож, бага ангийн 200-аад эцэг эх, багш нарынхаа урилгаар 65 цагийн хичээлд суулаа. Хичээлд суусан аав, ээжүүд хүүхдийнхээ идэвх оролцоо, багш нарын заах арга, ур чадвар, тухайн хичээлийн суралцахуйн зорилготой танилцаж, зөвлөгөө авсандаа сэтгэл хангалуун байгаагаа Санал асуулгын хуудаснаа үлдээж, багш нартаа талархал илэрхийлсэн байна. Идэвхтэй оролцсон аав, ээжүүддээ БАЯРЛАСНАА илэрхийлж, улам их АМЖИЛТ хүсэн ерөөе.