СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Их засаг лицей сургууль нь үндэсний  болон англи хэлний Грейпсийд (Grape seed)  хөтөлбөрийг хэрэгжүүлэн Монголын боловсролын стандартыг бүрэн хангаж, сурагчид нь гурван хэлтэй төгсөх боломж бүхий чанартай, олон улсад нэр хүндтэй боловсролыг эзэмшүүлэх үйлчилгээг үзүүлдэг.

          1-р ангиас,  англи хэлний Грейпсийд (Grape seed) хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагчид унаган англи хэлтэй болох суурь тавигдаж, 4-5-р ангидаа TOEFL PRIMARY шалгалт өгөх боломжтой байдаг.

6-р ангиас эхлэн  япон, хятад, солонгос хэлийг сонгон сурч, олон улсын шалгалт өгөн дэлхийн нэр хүнд бүхий их дээд сургуульд элсэх боломжоор хангагдана.

            Бүх түвшний хөтөлбөрийн турш сурагч амьдралдаа чухал шаардлагатай чадвар, дадал хэвшлийг эзэмшдэг. Өөртөө итгэх, тогтмол хичээллэх, цагаа төлөвлөх, суралцах үйл явцаа өөрөө хянаж төлөвлөх, чухал зүйлд анхаарах, бие дааж сэтгэх гээд тоогоор хэмжихэд хэцүү ч их дээд сургуульд үргэжлүүлэн суралцах, ирээдүйн ажил амьдралд хамгийн чухал чадваруудыг эзэмшүүлж хөндлөнгийн үнэлгээгээр баталгаажуулдаг.

            Дэлхийн 17 орны 900 гаруй сургуулийн 70,000 гаруй сурагч хичээллэж буй GrapeSEED хөтөлбөрөөр тус сургуулийн сурагчид суралцаж байгаа нь глобальчлагдаж буй өнөө үед Дэлхийн Монгол иргэнийг бэлтгэх боловсролын зорилготой нийцэж, Шинэ мянганы хөгжилтэй хөл нийлүүлж алхах боломж энд байна.

              Их засаг лицей сургуулийн хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг нь 21-р зууны иргэнийг төлөвшүүлэх зорилгод чиглэгдсэн эрүүл мэнд, амьдрах ухаан, хүмүүнлэгийн үйл ажиллагаа, урлаг спорт, гоо зүйн уламжлалт хөтөлбөр билээ.

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР:

  • Үндэсний боловсролын хөтөлбөр
  • Олон улсын стандартад нийцсэн сургалтын орчин
  • Үндэсний чадварлаг багш нар
  • Мэргэжлийн гадаад багш нар
  • Гурван гадаад хэл сурч олон улсын шалгалт өгөх боломж
  • Сурагчид өөрсдийн хүсэл сонирхлын дагуу авъяас чадвараа улам хөгжүүлэх боломж олгох хөгжүүлэх сургалтууд
  • Зөв хүн төлөвшүүлэх танхимийн болон танхимийн бус амьдрах ухааны өргөн хүрээтэй баялаг хөтөлбөр