Жил бүр Кембрижийн хөтөлбөртэй Их Засаг лицей сургуулийн “СУРАГЧДЫН ЗӨВЛӨЛ”-өөс зохион байгуулдаг СУРАГЧ-БАГШ өдөрлөг 2024 оны 10 дугаар сарын 03-нд амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү өдөр 12-р ангийн сурагчид, багш болж нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албаны жаргал, зовлонг ойлгон ухаарч авдаг. Өнөөдөр, багш нар маань сурагч болж хими, түүх, монгол хэлний хичээлд суун хүүхэд насныхаа гэгээн дурсамжуудыг эргэн дурссан юм. Үе үеийн Багш нартаа Дэлхийн багш нарын 30, Mонголын багш нарын 58 дэх баярын мэндийг хүргэе. Сургах их үйлс тань шулуун дардан байг.