МОНГОЛ УЛСЫН “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД-2022” С.ЭНХЧИМЭГ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 30 дахь жилдээ шалгаруулж буй “Оны онцлох хүүхэд” шагналын эздийн нэгээр Их засаг лицей сургуулийн 12а ангийн сурагч С.Энхчимэг шалгарлаа. Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс төрөлд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан С.Энхчимэг нь тус сургуульд 12 дахь жилдээ Онцсайн дүнтэй суралцаж байгаа, Сурагчдын зөвлөлийн дарга, Өсваөрийн Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн, сургуулийн Аялгуут сонор радиогийн хөтлөгч, Монголын радиогийн Хүүхдийн нэвтрүүлэг болон Их засаг ТВ-д хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажилладаг. Түүний хичээл зүтгэл, авьяас билигээр бахархаж буйгаа илэрхийлэн баяр хүргээд хүсэл мөрөөдлийнхөө эзэн болж, илүү их амжилт гаргахыг ерөөе!