Их засаг лицей сургууль 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн олон улсын Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургууль боллоо. Кембрижийн хөтөлбөр нь дэлхийн 160 орны 10,000 сургуульд хэрэгждэг 5-19 насны сурагчдад зориулагдсан,

  • Cambridge Primary (5-11 нас),
  • Cambridge Lower Secondary (11-14 нас),
  • Cambridge Upper Secondary /IGCSE/ (14-16 нас),
  • Cambridge Advanced (AS/A) (16-19 нас) гэсэн 4 үндсэн түвшинтэй.

Их засаг лицей сургууль, тус хөтөлбөрийн Lower Secondary, Upper Secondary /IGCSE/, Advanced (AS/A) түвшний сургалтыг зохион байгуулах албан ёсны эрхтэй болж, төрөлх сургуулийнхаа 25 жилийн ойд сайхан бэлэг барьлаа. Нийт багш, сурагчдадаа амжилт хүсье!