СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ӨМСӨХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

  1. Их засаг лицей сургуулийн сурагчийн дүрэмт хувцсыг зориулалтын дагуу өмсөх, хэрэглэх, хяналт тавих үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
  2. Их засаг лицей сургуулийн сурагчийн дүрэмт хувцас нь тус сургуулийн лого бүхий таних тэмдэгтэй байна.
  3. Их засаг лицей сургуулийн сурагч нь дүрэмт хувцсаа биедээ зөв тохируулан иж бүрэн, цэвэр үзэмжтэй, ариг гамтай өмсөж хэрэглэх үүрэгтэй.
  4. Хичээл, сургалт, нэгдсэн арга хэмжээнд тусгайлан заагаагүй бол сурагчийн дүрэмт хувцсыг заавал өмсөнө.
  5. Сурагчийн дүрэмт хувцас хэрэглэх үед:
    1. батлагдсан загвар, өнгийг өөрчлөх, нэмэлт ялгах тэмдэг чимэглэл хийх, энгийн хувцастай хольж өмсөх;
    1. үсээ элдэв өнгөөр будах, задгай тавих, хэт этгээд ээмэг, бөгж зүүх, хумсаа урт ургуулж тод өнгөөр будах
    1. хичээлийн бус цагаар өмсөж хэрэглэх, бусдад шилжүүлэх, барьцаалах, худалдах;
    1. бүрэн бус хувцаслах, бохир үзэмжгүй өмсөж хэрэглэх зэргийг хориглоно.
  6. Энэ журмын хэрэгжилтэд сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багш, жижүүр багш, сурагчдын зөвлөл хяналт тавина.