“ТУРШЛАГАА ХУВААЛЦАЯ!”

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Их засаг лицей сургуулийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш нар “Ус, усны бохирдол, хамгаалал” сэдвээр интеграци хичээл зохион байгууллаа. 7-р ангид уран зохиол, хөгжим, дүрслэх урлаг, Монголын түүх хичээлүүдийг, 9-р ангид газар зүй, монгол хэл, үндэсний бичиг, нийгмийн ухаан хичээлүүдийг тус тус интеграцлан зааж, хэлэлцүүлэг өрнүүлэн туршлагаа түгээн дэлгэрүүллээ. Хамгийн гол нь сурагчид судалгаа хийж, бие даан суралцах арга зүй эзэмшиж байгаа юм. Багш нартаа баярлалаа!