СУРГУУЛИЙН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО

Сургуулийн хүүхэд хамгааллын бодлого нь багш, ажилтан, эцэг эхчүүд, олон нийтийн ойлголт, хандлага, зан үйлд нөлөөлөх, хүүхдийг хүндэтгэсэн нийгмийн үнэт зүйлийг хөгжүүлэхэд татан оролцуулах зорилготой багш, ажилтан, албан хаагчдад чиглэсэн сургуулийн дотоод бодлого бөгөөд хүүхдэд учрах эрсдэл, хор нөлөөнөөс сэргийлж, хамгаалахын тулд  байгууллага бүр анхаарал тавьж байгааг нотолсон баримт бичиг мөн.

ЗОРИЛГО 

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөг, үйл хайхрах байдал нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил гэдгийг хүлээн зөвшөөрсөний хувьд манай сургууль, хамт олон Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлсийг байгууллагынхаа соёлд нэвтрүүлсэн хамт олон болж, хүүхдийг хүндэтгэсэн нийгмийг төлөвшүүлэхэд  хувь нэмрээ оруулна.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдал нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил. Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалахын тулд Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа гарч болох хүүхэд хамгааллын зөрчлийн бүхий л эрсдлийг бууруулан ажиллана.

1.ҮНДСЭН ЗАРЧМУУД

Хүүхдийн эрхийг дээдлэх:          

Бид хүүхдийн эрх, язгуур эрх ашиг, тэдний аюулгүй байдлыг нэгдүгээрт тавина.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг огт хүлээн зөвшөөрөхгүй:

Манай хамт олон хүүхдийн эсрэг хүчирхийллийн аливаа хэлбэртэй хэзээ ч эвлэрэхгүй. Хүүхдийн аюулгүй байдал, сайн сайханд эрсдэл учруулах хүнийг хүүхэдтэй ажиллах, хамт олны дунд байхыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хүүхдэд хор хөнөөл учруулахгүй байх:           

Бид үйл ажиллагаагаа төлөвлөж, хэрэгжүүлэхдээ хүүхдийг ямар нэг дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, ялгаварлан гадуурхагдах байдалд оруулахгүйгээр, хүүхдийн эрх ашгийг дээд зэрэгт тавихаар зохион байгуулна.

Эрсдэлийг тооцох, үнэлэх, сэргийлэх:

Бидний явуулж байгаа үйл ажиллагаанд хүүхдийг хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдалд оруулж болзошгүй аливаа эрсдэл байгаа эсэхийг судалж, эрсдэлийг бууруулах, хор нөлөөг нь багасгахад байнга анхаарч ажиллана.

2. ХАМРАХ ХҮРЭЭ

Энэхүү бодлого нь тус сургуулийн бүх багш, үндсэн болон гэрээт бүх ажилтан, албан хаагчид, сайн дурын ажилтан, дадлагын оюутан, зочид, судлаачдад хамаарна.

3. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Их засаг лицей сургууль нь хүүхэд хамгааллын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэл бууруулах, мэдээлэл хүлээн авах, хариу үйлдэл үзүүлэх арга хэмжээ авна.

4.1. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  • Удирдах албан тушаалтан, багш, ажилтны төлөөлөл багтсан Хүүхэд хамгааллын багтай байх ба энэхүү баг нь сургуулийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх ажлыг төлөвлөж, зохион байгуулна.
  • Бодлогыг нийт багш, ажилтан, бусад хүмүүст харагдахуйц газар байнга байрлуулна.

4.2 УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Сургалт сурталчилгаа, мэргэжлийн туслалцаа

  • Багш, ажилтнуудад хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, эерэг хүмүүжлийн арга, холбогдох хууль эрхийн актуудын талаар мэдээлэл өгч, сургалт явуулна.
  • Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгааллын бусад асуудлууд, хор нөлөөний талаар багш, ажилтнуудад сургалт явуулж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт хүүхдийн байгууллага дотор байж үл болох талаар нээлттэй ярилцаж, аливаа зөрчлийг нуун дарагдуулдаггүй соёлыг төлөвшүүлнэ.
  • Багш, ажилтнуудыг ажил мэргэжлийн онцлогт шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн удирдлагаар хангана.  
  • Хүүхдийн эерэг хүмүүжлийн аргуудыг сургалтын ажилд хэрхэн хэрэглэх тухай сургалтад бүх багш нарыг хамруулна.  

Багш, ажилтан шалгаруулах

  • Хүүхдэд хор хохирол учруулж болзошгүй хүнийг ажилд орохоос урьдчилан сэргийлэхийн тулд хүүхэдтэй зүй бусаар харьцаж байсан эсэх, хүүхэдтэй харьцах чадварыг багш, ажилтан шалгаруулах үзүүлэлтэд оруулна.
  • Ажлын орон тоог зарлахдаа “Бид Хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлдэг байгууллага. Бид хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэвчихгүй” гэж тусгана.
  • Ажилд орохыг хүсэгч нь өргөдөлдөө “Байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдэгдэл хийнэ.
  • Ажилд орохыг хүсэгчийг  2-оос дээш жилийн хугацаанд таних 2 хүнээс зан байдлын тодорхойлолт гаргуулна. Тэр нь гэр бүлийн гишүүн байж болохгүй. Тодорхойлолтыг гаргуулахдаа “Хавсралт 1”-д өгсөн загварыг ашиглана.

Хүүхэд хамгааллын Ёс зүйн дүрэм

  • Нийт ажилтнууд болон шинээр ажилд орж байгаа хүмүүс Хүүхэд хамгааллын Ёсзүйн дүрэмтэй танилцан гарын үсэг зурна (Хавсралт 2).
  • Хүүхэд хамгааллын Ёсзүйн дүрмийг зөрчсөн багш, ажилтанд зөвлөх, зааж сургах, сахилгын арга хэмжээ авах, үүрэгт ажлаас нь өөрчлөх, түтгэлзүүлэх, чөлөөлөх эсвэл хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр ажлын гэрээнд тусгана.

6. ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ

  • Хүүхдэд хор хөнөөл учруулж болзошгүй эрсдэл сургуулийн үйл ажиллагаанд оршиж байгаа эсэхэд судалгаа хийж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ. Үүнд:
  • Хүүхэд байгаа орчны аюулгүй байдал
  • Хүүхдийн амьдардаг, амардаг, сурдаг орчинд гадна болон дотоод орчны зүгээс учирч болзошгүй хүчирхийлэл, дарамтаас сэргийлэх бүхий л арга хэмжээг авна.
  • Хүүхдийг харгалзан хамгаалалгүйгээр орхихгүй байх арга хэмжээг авна.
  • Хүүхдийн оролцоо
  • Хүүхдүүдэд Хүүхэд хамгааллын бодлогыг тэдэнд ойлгомжтой хэлбэрээр танилцуулж, санал бодлыг бодлогод тусгана.
  • Өөрийгөө хамгаалах болон бусад хүүхдийн эрхийг хүндэтгэх талаар хүүхдүүдэд мэдээлэл өгч, сургалт сурталчилгаа явуулна.
  • Хүүхдүүдтэй зөвлөлдөн тэдэнд зориулсан зөрчил, эрсдэлийг аюулгүйгээр мэдээлэх арга механизмыг тодорхойлно. Хүүхэд мэдээлэх үүрэг хүлээхгүй, харин тэднийг мэдээлэхийг дэмжинэ.
  • Сургуулийн дотоод мэдээллийн механизмыг ашиглах нь зарим тохиолдолд хүүхдэд эрсдэл учруулах тул сургуулиас гаднах хүүхэд хамгааллын үйлчилгээнд мэдээлэхийг дэмжиж, холбогдох хаягийг өгнө.
  • Мэдээлэл өгсөн хүүхдийн аюулгүй байдлыг хангана.
  • Эцэг эхийн оролцоо
  • Эцэг эхчүүдэд Хүүхэд хамгааллын бодлогын тухай мэдээллийг өгнө.
  • Хүүхдэд, ялангуяа бага насны хүүхдэд учирсан хамгааллын зөрчлийг хэрхэн таних, мэдээлэх талаар эцэг эхэд зөвлөлгөө өгнө.
  • Үе тэнгийнхний хүчирхийлэл, дарамт
  • Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгч нь зөвхөн насанд хүрэгч байдаггүй,  хүүхэд бас байж болдгийг сайн ойлгож хүүхэд хүүхдээ хүчирхийлэх, дарамтлах үзэгдлийг арилгахын тулд хүүхдийн бүх төлөөллийг  оролцуулан эрсдэлийг тооцож, бууруулах бүхий л арга хэмжээг авна. Үүнд амьдрах ур чадварын сургалт явуулах, хүүхдийн зан үйлийн зөрчлийг шийдвэрлэх журмыг хүүхдүүдтэй хамтран боловсруулах зэрэг үйл ажиллагаа орно.
  • Хүүхэд хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд хариу авах үйлдлийг хүүхдийг оролцуулан боловсруулна.

7.ЗӨРЧЛИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ

  • Багш, ажилтан болон бусад хүн бүр хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн талаар байгууллагын даргад болон хүүхэд хамгааллын нэгжийн ажилтанд шууд мэдээлэх үүрэгтэй.
  • Байгууллага хүүхэд хамгааллын зөрчлийг мэдээлэх, мэдээлэл хүлээн авах, хариу үйлдэл үзүүлэх механизмыг боловсруулан батална (Хавсралт 4). Мэдээллийн эх үүсвэр, төрөл нь:
    • Сургуулийн багш, ажилтан болон бусад хүмүүс Хүүхэд хамгааллын Ёс зүйн дүрмийг зөрчсөн болон зөрчсөн байж болзошгүй үйлдэл, зан үйлийн талаар;  
    • Сургууль дээр болон сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагааны үеэр хүүхэд хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдалд өртсөн буюу өртсөн байж болзошгүй сэжгийн талаар;  
    • Орон нутаг, тодорхой газар хүүхдийн аюулгүй байдал алдагдсан, хүүхэд хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн болон өртсөн байж болзошгүй талаар;
  • Мэдээллийг амаар, эсвэл  Хавсралт 5-д заасан загвар мэдээлэх хуудсыг бөглөж өгч болно. Хүүхдийн эрх ашгийн төлөө нууцаар мэдээлэл өгч болно.
  • Мэдээлэгчийн аюулгүй байдлыг эрхэмлэнэ. Мэдээлэгчид өс хонзон санах, аюулгүй байдалд нөлөөлөх аливаа үйлдэл, хандлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
  • Тодорхой шалтгааны улмаас багш, ажилтнууд мэдээллийг сургуулийн хүүхэд хамгааллын нэгжид өгөхөөс гадна дүүргийн Хүүхэд, гэр бүлийнг хөгжлийн төв болон хууль цагдаагийн байгууллагад өгч болно.

8.ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЭХ

Хүүхэд хамгааллын зөрчил нь хэзээ ч хүлээн зөвшөөршгүй зүйл гэж үзэж, ийм зөрчлийн талаар ирсэн мэдээлэлд хариуцлагатай хандана.

  • Сургууль нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар гомдол мэдээллийн мөрөөр ажиллахдаа хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллана.
  • Хариу үйлдэл үзүүлэхдээ уг үйл ажиллагааны улмаас хүүхдийг дахин  хохирогч болгохгүй байхад онцгой анхаарал хандуулан ажиллана.
  • Нарийн төвөгтэй асуудалд нухацтай хандаж бүх талд шударга хандана.
  • Бүх мэдээллийн нууцыг чанд сахиж, асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ.
  • Мэдээллийг хүлээн авсан хүүхэд хамгааллын нэгж сургуулийн удирдлагатай зөвлөж тухайн нөхцөлд тохируулан дараагийн алхмыг хэрэгжүүлнэ.
  • Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлсэн учрахуйц нөхцөл байдал үүссэн нь тохиолдолд бол хүүхдийг аюулаас зайлуулахыг арга хэмжээг нэн тэргүүн авна.
  • Нэмэлт  мэдээлэл цуглуулна.

Хэрэв тухайн асуудал нь гэмт хэргийн шинжтэй бол:

  • Хууль цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, хэргийг шилжүүлнэ. Гэмт хэрэг мөн эсэхийг зөвхөн хууль цагдаагийн байгууллага тогтооно. Мөн дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд давхар мэдэгдэнэ.

Гэмт хэргийн шинжтэй хэргийн хохирогч хүүхдийн нөхөн сэргээх, хохирлыг бууруулах асуудлаар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс кейсийн ажилтан томилуулан сургууль, шаардлагатай бол бусад мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллана.

Хууль цагдаагийн байгууллага болон дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс хэргийн явцын болон эцсийн үр дүнгийн талаар тайлан мэдээллийг авна.

Хэрэв тухайн асуудал нь гэмт хэргийн шинжгүй бол:

Буруутай этгээдийн асуудлыг дотооддоо шийдвэрлэнэ.

Хохирогч хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх талаар мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй бол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв болон мэргэжлийн байгууллагад холбон зуучилна.

9. ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

6.  Ёс зүйн дүрмийн гол зорилго нь хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад оршино. Гол зарчим нь сургуулийн багш, ажилтны зүгээс хүүхэд хамгааллын эрсдэл, зохисгүй зан авир гаргахгүй байхад оршино.

10. БАГШ, АЖИЛТНУУДЫГ ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

Эцэг эх болон хүүхэд асран хамгаалагч ажилтнуудад эцэг эхийн үүргээ биелүүлэх, хүүхэдтэйгээ цаг өнгөрөөх, хүүхдэдээ халамж анхаарал тавих боломжийг олгох талаар анхаарч ажиллана.