ГАР УТАС ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ИХ ЗАСАГ ЛИЦЕЙ СУРГУУЛИЙН
УХААЛАГ ГАР УТАС АШИГЛАХ ЖУРАМ

Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг үндэслэн сургуулийн орчинд ухаалаг гар утас болон ухаалаг төхөөрөмжийн сөрөг нөлөө, эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гар утасны зохистой хэрэглээг хэвшүүлэхэд оршино.
Ажлын болон амралтын өдөр сургууль дээр зохиогдох хичээл сургалтын үйл ажиллагааны бүх арга хэмжээнд мөн адил энэхүү журам мөрдөгдөнө.

Нэг. Сурагчийн үүрэг
1.1  Сурагч нь хичээл сургалтын цагаар ухаалаг гар утас, төхөөрөмж хэрэглэхгүй байх
1.2    Утас орлох ipad, tablet зэргийг сургуулийн номын сангаас бусад газар хэрэглэхгүй байх
1.3  Хичээл, дугуйлан, секц, олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан дээр гар утсаа унтрааж, бүрэн дууссаны дараа асаах
1.4  Сургуулийн орчин болон ангид утсаар дуу сонсох, тоглох, кино, ёс бус зүйл үзэхгүй байх
1.5  Гар утасны бүрэн бүтэн байдлыг сурагч өөрөө бүрэн хариуцах
1.6  Сурагч нь үнэт эдлэл, үнэтэй утас, спикер, fm зэрэг эд зүйлсийг хичээл сургууль дээр авчрахгүй, хичээл сургалтын үйл ажиллагаанд саад болохгүй байх

Хоёр. Багшийн үүрэг
2.1 Анги удирдсан болон хичээл орж байгаа багш нар  ухаалаг гар утас, төхөөрөмж, түүний соёлтой хэрэглээний талаар сурагчдад байнга тайлбарлаж таниулах
2.2 Багш нар хичээл, сургалтын цагаар утсаар ярихгүй, оролдохгүй байх
2.3 Энэхүү журмыг хичээл орж байгаа ангидаа танилцуулж, байнга хяналт тавьж ажиллах

Гурав. Эцэг эхийн үүрэг
3.1 Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хуулийн 18.1.2-д зааснаар Хүүхдэд эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд санаачлага гаргах, сургуулийг дэмжиж ажиллах
3.2 Сурагчийг үүргээ биелүүлэхэд дэмжиж, хүүхдэддээ зөвлөн туслах
3.3 Хичээлийн цагаар хүүхэдтэйгээ гар утсаар холбоо барихгүй байх, хичээлийн хуваарийг өөрийн болгох
3.4 Хүндэтгэх шалтгаанаар холбоо барих шаардлага гарвал ангийн багш болон сургуулийн жижүүртэй холбогдох
3.5 Өндөр үнэтэй гар утас болон үнэт эдлэл зэргийг сургуулийн орчинд өгч явуулахгүй байх

Дөрөв.Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
4.1 Анги удирдсан багшид сануулга өгөх
4.2 Гар утсыг хураан авч эцэг эхэд сануулга өгөх
4.3 Энэхүү журмыг 2 ба түүнээс дээш удаа зөрчвөл сурагчдын зөвлөл, багшийн ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлүүлж сануулах арга хэмжээ авна.

Сургуулийн захиргаа.