Их засаг лицей сургууль өнөөдөр “Урилгат хичээл” өдөрлөгийг 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулж, бага ангийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид хамрагдлаа. Өдөрлөгийн хүрээнд:
Аав ээжийн төлөөллүүд монгол хэл, монгол ёс хүмүүжил, дүрслэх урлаг, хүн ба орчин, математик хичээлүүдийг зааж
Эцэг эх, асран хамгаалагчид багш нарын хичээлд сууж хүүхдийнхээ хичээл сурлагын явцтай танилцан
Сэтгэлийн гэрэл төвийн сэтгэл зүйч М.Баттөмөрийн “Эцэг эхийн манлайлал” сэдэвт сонирхолтой лекцийг сонслоо. Урилгат хичээлийн өдөрлөгт нийт 213 эцэг эх оролцлоо. Хичээл заасан болон хүрэлцэн ирсэн бүх эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа!