ОЛОН ҮНДЭСТНИЙ ХООЛНЫ ӨДӨРЛӨГӨӨР

Гадаад хэлний тэнхмээс уламжлал болгон зохион байгуулдаг олон үндэсний хоолны өдөрлөг 10 сарын 28-нд болж 2-12 ангийн сурагчид оролцлоо. Уг өдөрлөг нь тухайн үндэстний хоолоор дамжуулан орос, англи, хятад, япон, солонгос улсын соёл, ёс заншилтай танилцах, төрөл бүрийн хоол, зууш, ундаа зэргийг өөрсдын гараар хийж сурах зорилготой юм. Энэ жил сурагчид 250 орчим төрлийн хоол, зууш, уух ундаа хийжээ.