Өсвөрийн улаан загалмай
Өсвөрийн улаан загалмай
Өсвөрийн улаан загалмай
Өсвөрийн улаан загалмай
314350066_629940205406835_6873545665897207660_n
314350066_629940205406835_6873545665897207660_n
278173829_475360994198091_8309615604100775493_n
ИХ ЗАСАГ ЛИЦЕЙ СУРГУУЛИЙНХАН
ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙД
314350066_629940205406835_6873545665897207660_n
ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙ
PlayPause
previous arrow
next arrow

ЗӨВЛӨГӨӨ

Сурагчид гэрийн даалгавар хийхдээ хэдэн цаг зарцуулах ёстой вэ?:

  • 1-р анги – гэрийн даалгавар өгдөггүй;
  • 2–3-р анги – өдөрт 1,2 цаг;
  • 4–5-р анги – өдөрт 1,5 цаг;
  • 6–8-р анги – өдөрт 2-2,5  цаг;
  • 9–11-р анги – өдөрт 3-3,5 цаг.

Америкт нэгдүгээр ангийн сурагчдад “10 минутын дүрэм” үйлчилдэг. Энэ нь 1-р ангийн сурагч гэрийн даалгавар хийхдээ өдөрт 10 минут, 2-р ангийн сурагч бол 20 минут гэх зэргээр 6-р ангийн сурагч 1 цагийг зарцуулна гэж үздэг. Харин төгсөх буюу 12-р ангийн сурагч гэртээ өдөрт 2 цаг хичээллэх хэрэгтэй гэж үздэг. Энэхүү зааврыг Америкийн боловсролын үндэсний ассоциаци болон Багш, эцэг эхчүүдийн Үндэсний холбоо (PTA) Бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байх ёстой. Жишээ нь: Таны хүүхэд 30 кг жинтэй бол цүнх 3 кг-аас бага жинтэй байна.

Мөн өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардлагатай зүйлийг нь бүртгэж өгч явуулж байгаарай. Зарим хүүхэд сургууль руугаа хүнд хөнгөн материалаар хийсэн тоглоом авч явдгаас болж гэмтэх тохиолдол гардаг байна.

Баримт мэдээлэл:

Австралийн Нуруу нугасны мэргэжлийн багаас гаргадаг сэтгүүлд сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоожээ. Иймд тэд сургуулийн бага насны хүүхдийн үүрч явах ачааны хүндийн дундаж хэмжээг тогтоож стандарт гаргасан байна.

Сургуулийн сурагчдын,

– 79.1 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд байдаг, 

– 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 

– 50.0 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг болохыг тогтоожээ.

Оросын хүүхдийн цүнхний стандарт:

Анги /Цүнхний ачааны дундаж хэмжээ

1-2-р анги -1,5 кг-аас илүүгүй

3-4-р анги -2,0 кг-аас илүүгүй

5-6-р анги -2,5 кг-аас илүүгүй

7-8-р анги -3,5 кг-аас илүүгүй

9-12-р анги-4,0 кг-аас илүүгүй

Угандад хийсэн судалгаагаар сургуулийн сурагчдын 30.8 хувь нь өөрийн биеийн жингийн 10 хувиас хэтэрсэн хүнд жинтэй цүнхийг барьж, тэдний 88.2% нь хүзүү, мөр, нуруу нь өвддөг гэж хариулсан байна. Сурагчдын 35.4%-д хүнд цүнх барьж явдгаас шалтгаалсан булчин өвдөлт байдгийг илрүүлсэн байна. Нуруу бага зэрэг өвддөг сурагчдад удаан алхах, сургууль дээрээ удаан суудаг, Хүнд цүнх барьж явах зэрэгтэй хамааралтай болохыг тогтоожээ. Сургуулийн сурагчдын 19 хувь нь л сургууль дээрээ ном, дэвтэрээ хадгалах хайрцагтай байжээ.

Шинэ Зеланд улсын хөдөлмөрийн эрүүл мэнд, эргонометрикийн төвийн судалгаагаар сургуулийн сурагчдын 77.1 хувь нь булчин өвдөх хам шинжтэй, үүнээс: 44.3 хувь нь хүзүү, 43.6 хувь нь мөр, 36.4 хувь нь нуруу, 35.0 хувь нь аарцаг нуруунд тус тус өвддөг болохыг тогтоосон байна.

НЭГЭНТ ТА ХҮҮХДИЙНХЭЭ ЦҮНХИЙГ СОНГОСОН БОЛ:

Цүнхээ зөв үүрч явах техникийг зааж өгөх:

  1. Нэг мөрөндөө хэзээ ч үүрч болохгүй, 2 мөрөндөө үүрэх. 
  2. Мөн хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг тул цүнхний мөрөвчийг суллах. 
  3. Ном, дэвтрээ хийсний дараа хүүхдийн цүнхийг үүрүүлэхэд доод тал нь хүүхдийн аарцганд, дээд тал нь мөрний хэмжээнд байхаар оосрыг нь тааруулах,
  4. Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг.
  5. Тиймээс таны хүүхдийн цүнхний мөрөвч нарийн бол өргөн болгох мөн бүсэлхийгээр бүсэлдэг бүслүүр хийж өгөх,
  6. Хүнд жинтэй хавтгай зүйлийг аль болох нурууных нь талд хийх.

Цүнхний ачааллыг бууруулж болох бусад аргууд:

  1. Боломжтой бол гэрт нь сургууль дээр хэрэглэдэг номыг авч өгөх,
  2. Хэрэглэсэн номоо бие биедээ дамжуулдаг аяныг сургууль дээр явуулах,
  3. Хүүхдээ хүргэж өгөхдөө цүнх нь хүнд байгаа эсэх болон өвдөлт өгч байгааг байнга асууж шийдлийг олж байх,
  4. Биеийн тамирын хувцас, хөгжмийн зэвсэг зэрэг хүнд зүйлсээс гадна хүүхдийн цүнхэнд хүнд байх хичээлийг хэрэгслийг зохицуулж өгч явуулах,
  5. Сургуулийн захиргаа болон багшид хүүхдийн цүнх хүнд байгаа талаар хүсэлт гаргаж хамтдаа шийдлийг олох даалгаврыг нь олшруулж өгч байх,
  6. Цахимаар даалгаврыг нь явуулах,
  7. Сургууль дээр хүүхэд бүрт номоо хадгалах хайрцаг хийх,

Орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшлийн нэг тод жишээ, телефон юм. Ажил хэрэгч хүмүүс, бизнес эрхлэгч нар зэрэг хэн хүний ажил албыг хурдан шуурхай залгуулдаг гар утсыг хэрэглэх нь харилцааны соёлтой байж ёс журмыг хатуу баримтлахыг шаарддаг. Соёлч эсвэл бүдүүлэг байдал гар утсыг хэрхэн хэрэглэж байгаагаар нь илрэх нь бий. Учир нь хаана ч, ямар ч нөхцөлд хэзээ ч гар утсаар харилцах шаардлага гарч болох учраас харилцааны ёс зүй, хэрэглээний соёлд нийцүүлэн ашиглаж сурах шаардлагатай. Юуны өмнө гар утас руу залгасан тохиолдолд ярих боломжтой байгаа эсэхийг нь заавал лавлах нь зүйтэй. Мөн эхлэх, ярих зүйлээ урьдчилан төлөвлөөд богино хугацаанд оновчтой ярих хэрэгтэй. Гар утсыг авахдаа шууд нэрээ хэлж авах нь хамгийн зөв харилцаа бөгөөд хаана нь мөнгө, цаг урсаж буйг хэзээ ч мартаж болохгүй. Нэрээ хэлсtнээр яриаг эхлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ утас залгасан таних танихгүй хэнд ч болов яриагаа шууд эхлэх бололцоог олгодог. Өөрөө хэлбэл “Уучлаарай, би Х-тэй ярих гэсэн юм. Та мөн үү? гэх мэт яриаг товчилж өгдөг.

Гар утсаа хэрэглэхдээ бусдын тав тух, амгалан тайван байдлыг нь хөндөж анхаарлыг нь сарниулах, түүнчлэн үл хүндэлсэн мэт харагдахаас болгоомжилбол зохино. Иймээс дараах газруудад гар утсыг хаасан байна.

Үүнд:

  • Кино, концертын танхим, театрт
  • Бар, рестораны хооллох өрөөнд
  • Сүм, хийд мөргөлийн газарт
  • Номын сан, уншлагын танхимд
  • Хурал, цуглаан, гэрээ хэлэлцээр дээр
  • Хичээлийн үед
  • Эмнэлэг, өвчтөн байгаа тасалгаанд
  • Ярилцлага хийж байхад тус тус унтраана.

Хэн нэгэнтэй ярьж, харьцаж буй үед гар утас дуугаран ярих зайлшгүй шаардлагатай байгаа нөхцөлд үгээр болон дохио зангааны хэлээр уучлал эрж занших хэрэгтэй.

     Ярьсныхаа дараа мөн богино тайлбар хийж сурах нь зүйтэй. Энэ нь хамаг бизнесийн нууцаа дэлгэж, тайлбарлаад бай гэсэн үг биш юм. Харин “таны яриаг тасалж үл тоомсорлосон хэрэг бус, тун чухал шаардлага гарлаа” гэдгийг илэрхийлж буй эелдэг, боловсон ёсны илрэл болно.

Заримдаа чухал мэдээ, яаралтай дуудлага хүлээж буй нөхцөлд бол хурал, цуглаан, хичээл, зөвлөгөөн зэрэг олноор цугласан үед бусдын яриаг таслалгүйгээр дохио зангаагаар уучлал, зөвшөөрөл хүсч өрөөнөөс  гарч ярих нь зохистой. Ресторан, бар зэрэг олон нийтийн газарт бол хувцасны өлгүүрийн ойролцоо, үүдний хонгилд очиж ярьдаг.

Ажил хэрэгтэй холбоотой, алба амины яаралтай зүйлээр гар утасны давуу талыг ашиглан хаана ч хэзээ ч ярих бололцоотой боловч, мөн бусдаасаа уучлал гуйсан хэдий ч олон дахин ингэх нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж залхааж болох талтай.

Нэрийн хуудсан дээр гар утасны дугаарыг ихэвчлэн хэвлэдэггүй бөгөөд шаардлагатай үед өөрөө гараар бичиж өгдөг ёстой. Бусдын гар утасны дугаарыг өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр хэн нэгэнд, ялангуяа танихгүй хүнд зааж өгөхийг маш бүдүүлэг хэрэг гэж үздэг.

Гар утсыг зүрхэн тус газар авч явдаггүйн дээр зориулалтын гэр, саванд хийх нь зүйтэй. Мөн автомашин жолоодох, суурь машин техникийн зүйлтэй харьцаж байхдаа гар утсаар ярихаас аль болох зайлсхийх нь эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой.

Гар утасны болон бусад тоног төхөөрөмжийг зөв ашиглах, аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах нөхцөлүүдэд гар утсыг асаах, хэрэглэхийг эрс хориглодог байна.

Үүнд:

  • Дуу цахилгаантай бороотой үед
  • Нийтийн тээврийн хэрэгсэлд болон олон нийтийн дунд
  • Онцгоцоор зорчих үед
  • Шатахуун түгээх газарт
  • Химийн урвал явагдаж буй нөхцөлд
  • Тэсэрч дэлбэрэх зүйлийн дэргэд
  • Эмчилгээний болон бусад зориулалтын электрон багаж хэрэгслүүдийн дэргэд зэрэг болно.

Гар утсыг эзэмшигч нь энэ мэтээр харилцааны соёл, боловсон ёсыг мөрдөхийн зэрэгцээ хэрэглээний соёлын дагуу ашиглаж байх нь зүйтэй юм. Жишээлбэл:

  • Зайг шаардлагатай хугацаанаас нь илүү хугацаагаар цэнэглэхээс татгалзах
  • 150-аас хүйтэн, +600-аас халуун газарт, мөн нар туссан газар, телевиз, хөгжим, хөргөгч, электрон цаг, соронзны дэргэд тавихгүй байх
  • Хуурай алчуураар бус бага зэрэг чийгтэй, зөөлөн алчуураар цэвэрлэх гэх мэт болно.

Богино долгионы радио станц-раци хэрэглэж буй тохиолдолд яриа маш товч, зөвхөн “тийм” “үгүй”, “мэдлээ” гэх мэтээр хариулахаар богино байх ёстой. Урт тайлбартай, нарийн ширийн зүйлийг рациар ярьдаггүй.