Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн Ангийн дарга нарыг чадавхжуулах семинар буюу “Ангийн дарга 2023” хөтөлбөр Эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол Бахархлын Өдөр” Баянзүрх дүүргээс эхэллээ. ЕБС-ийн 120 гаруй ангийн дарга нар хорт зуршлаас хэрхэн сэргийлэх талаар сургалт авч, “Монгол мөрөөдөл” гэсэн алсын харааг бий болгохоор хэлэлцүүлэг хийж, энэ өдрийг ирээдүйн төлөө суралцаж өндөрлөлөө. Семинарт хамрагдсан ангийн дарга нартаа амжилт хүсье!