“Чингис хаан” үндэсний музей, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газар хамтран саяхан зохион байгуулсан “Музей-боловсролын орчин” сэдэвт хэлэлцүүлэгт Их засаг лицей сургуулийн багш нар оролцож, өөрсдийн арга зүйгээс танилцуулан туршлагаа түгээлээ. Их засаг лицей сургуулийн багш нар, 2012 оноос эхлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Үндэсний түүхийн музей, Монгол цэргийн музей, Улаанбаатар хотын музей зэрэг газруудад монгол хэл, түүх, хөгжим, технологи, газар зүй, бүжиг, англи хэлний хичээлүүдийг интеграцчлан заасан арвин туршлагатай, нийслэлийн сургагч багш нар юм.