Дэлхийн боловсролын холбооны гишүүн World Education агентлагын Ментор сурагчаар Их засаг лицей сургуулийн 10а ангийн сурагч Х. Марал шалгаран ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд тус сургуулийн 11-12-р ангийн сурагчдад, уг байгуулгын үүсгэн байгуулагч н.Золзаяа хүрэлцэн ирж тэтгэлэгт хөтөлбөр гэж юу болох, ямар ямар төрлийн хөтөлбөр хэрэгждэг, хамрагдахын тулд юуг анхаарах шаардлагатай талаар танилцуулга яриа хийлээ. 2022-2023 онд манай байгууллагаас хэрэгжүүлж буй ТУРК болон МАЛАЙЗ өвлийн хөтөлбөрүүдийн талаар сурагчид хамгийн их сонирхож байлаа. Х.Маралдаа баярлалаа, амжилт хүсье!