2013 онд АНУ-ын Вашингтон мужийн Сиэтль хотод болсон Олон улсын хүүхдийн “Эв найрамдал” урлагийн их наадамд 6 сурагч, 2019 онд ОХБуриад улсын УлаанҮд хотноо болсон Олон улсын хүүхдийн “Найрамдлын замаар” фестивальд 10 сурагч амжилттай оролцон, Монгол ахуй заншил, үндэсний тоглоом, ардын урлагаа сурталчилсан юм. Мөн Сеүл, Бээжин, Хөх хотуудад зохиогддог олон улсын хүүхдийн урлагийн наадмуудад Энхмөрөн, Энэрэл, Мажигсүрэн, Энгүүн гээд олон сурагчид амжилттай оролцож гран при, алт мөнгөн цомын эзэд боллоо