Их Засаг лицей сургуулийн ӨУЗ бүлгэм

Их засаг лицей сургуулийн Өсвөрийн улаан загалмайн бүлгэмийн гишүүд, 2022.11.03-нд “Цусаа бэлэглэх өдөрлөгт” амжилттай оролцлоо. ❤️

❤️Сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилгоор 2018 оноос эхлэн Сар бүрийн 3-ны өдрийг ❤️”Цусаа бэлэглэх өдөр”❤️ болгосон байдаг. Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөтөлбөр хамтран зохион байгуулсан 92 дахь “Цусаа бэлэглэх өдөр”-ийн арга хэмжээнд ❤️Их засаг лицей сургуулийн❤️ ӨУЗБ-ийн гишүүд❤️ идэвхтэй оролцон доноруудаа алдаршууллаа.